1

759 36 1
                                    

Түүний уруул надад хүрэхэд би нүдээ анин зөвхөн надад мэдрэгдэх мэдрэмж бүрийг амтлахыг хичээнэ . Дарсний исгэлэн бөгөөд чихэрлэг амт түүний уруултай төгс зохицожээ . Өмсөж байсан нимгэн цамцыг минь тайлан өөрийнхөө ноосон хоолойтой цамцаа ч бас тайлаад намайг буйдан дээр даран хэвтэв . Түүний нуруун дээгүүр гараа гүйлгэж харин тэр миний эгэм хүзүүг үнсэнэ .
- Хайртай шүү , Хусог аа гэж шивнэхэд юу ч хэлсэнгүй хөхөвчийг минь дээшлүүлэн нэг гараараа базаж нөгөөхийг нь үнсэж толгойг нь хөхөхөд би түүний нуруунаас зууран хотойно .
Тэр дээшлэн уруул дээр минь үнсэхэд би хүзүү хоолойг үнсэв . Шимэх гэхэд толгойгоо дээшлүүлэн
- Хэрэггүй ээ
- Яагаад
- Маргааш би гадаад явна шүү дээ
Тэр ойрд бие биенээ тамгалахаас зайлс хийх болсон . Бас уулзах болгондоо л ярилцаж , бие биеэ хайрлахаас илүү ор хөнжлийн ажилд л анхаарлаа хандуулах болсон .

Миний өмсөж байсан шортыг тайлан өмдөө шувтлаад намайг дээрээ гаргачихав . Ташаанаас минь барин эрхтэн дээрээ суулгав . Би гэдийн гиншиж хөдөлж эхэллээ .
- Ммм аххх гэж хөдөлсөөр байлаа .
Хэсэг тэгээд би ядарч гүйцлээ . Намайг хойш хэвтүүлэн өөрөө хүчтэй бас хурдан хөдөлж эхлэв . Би толгой доорх дэрээ зууран
- Аххх ммм оххх гэж зогсоо зайгүй гиншинэ .

Бид зэрэг тавьцгаалаа . Тэрнийг үнсэж энхрийлэх гэхэд намайг түлхэн хувцсаа өмсөж эхлэнгээ
- Би ядраад байна . Ингээд явлаа
Түүнийг ингэж хэлэхэд зориглон шууд л хэлэх гэснээ хэлэхгүй бол ахиад удвал бүүр л хөндий болох бололтой
- Чи ойрд яагаад ингээд байгаа юм
Тэр шууд зог тусаад тэгснээ инээмсэглэн
- Би яасан гэж , Ойрд ажил-
- Ажил ажил , Би ч гэсэн ажил хийдэг . Адилхан л завгүй байдаг . Чи бид 2 хэзээ тухтай сайхан ярилцсан билээ . Намайг огтхон ч тоохгүй . Өнгөрсөн долоо хоногт намайг зоогийн газарт 4цаг хүлээлгээд би бүүр хаалаа гэхээр нь явсан шдээ Бас-
Түүн рүү ширүүхэн хэлэхэд нүдээ даран миний яриаг таслаад
- Чи дарсанд согтсон бололтой . Эрүүл үед чинь ярилцъя
Ингэж хэлчхээд хаалга зүглэхэд би араас нь
- Чи намайг 2шил сөжүнд ч согтдоггүйг мэддэг байж . Согтох оо ?
Тэр шууд дороо зогссоноо
- Би чиний хүсснээр захирал болсон . Бас маргааш өглөө 7 хоног томилолтоор явна .

Хөргөгчөөсөө нэг хүйтэн пиво аваад зөөлхөн бороо шиврэх тагтан дээрээ зогслоо .
Бороонд зогсоод ямар нэгэн зүйл бодох сайхан . Магадгүй ингээд зогсоход хамгийн зөв шийдврийг гаргадаг . Ахлах сургуульд байснаа санаж байна . Бидний үерхдгийг аав мэдчхээд надад уурлаад тэр цастай хүйтэн шөнө гэрээсээ уйлан гарахад Хусог инээмсэглэн зогсож байсан . Бид хөтлөлцөн гүйсээр гудамжинд загсан талх хийдэг газар цадталаа идсэн .
- Сүхён аа
- За гэж инээмсэглэн хэлэхэд
- Хоёулаа зул сарын модонд хүслээ бичиж өлгөе гэж над руу гэрэлтсэн нүдээрээ инээмсэглэхэд би толгой дохисон . Шөнө онгорхой дэлгүүр байхгүй учир дэлгүүрийн талон дээр

Манай Хусог хурдан захирал болоод аавд зөвшөөрөгдөөд зөвхөн Хусогт итгээд амьдрахыг хүсч байна .

Сүхён маань л аз жаргалтай байна гэвэл би юу ч байсан хийнэ .

Одоо ч хүртэл биенийхээ гарыг дулаацуулаад бичсэн мөрөөдлөө санаж байна . Тэр бол миний хамгийн дулаахан бас хамгийн хүйтэн шөнө байсан . Тийм хүйтэнд яаж тэгж нүүр дүүрэн өөд өөдөөсөө харан инээмсэглэж чаддаг байнаа .
- Галзуу золигнууд гэж амандаа инээд алдан пивоноосоо балгавал
- Хэн
Эргэн тойрноо хартал бас хажууд талын тагтан дээр пиво барьсан залуу зогсож байв . Ойртон очоод пивоо өргөн
- Тулгая гэтэл тулгалаа .
Нэг балгаад
- Түрүүхэн хэрүүл болсон уу
- Жоохон үл ойлголцол
- Жоохон биш нилээн л юм болох шиг болсон доо
- Тиймээ чиний зөв байх
- Мөрөөдөл чухал ч гэсэн . Мөрөөдөлдөө хүрэх явцад болох үйл явдал тэрнээс ч чухал .
- Чи сониуч бас жоохон байж амьдрал нилээн мэддэг бололтой
- Өдөр бүр чинь амьдрал шүү дээ
Энэ үг толгой дундуур минь нэг буулгаад авах шиг боллоо .
- Тийм юм байна шүү гэж хэлэхэд саяхан шивэрч байсан бороо ширүүсэв .
- Бороо ширүүсчихлээ ингээд орлоо гээд тэр орлоо . Би харин тэр ширүүссэн бороонд шалба норохоор тагтан дээрээ үлдлээ

My litle bbeyWhere stories live. Discover now