3

354 25 0
                                    

Жонгүгийн талаас :

Бороонд би тийм ч дуртай биш . Яагаад ч юм бүгд л гунигт автаж , өнгөрсөн зүйлсээ бодож өөрийгөө л дэмий шаналгахад хүргэдэг учраас . Хажуу тагтан дээр түрүүхэн чанга чанга дуу хадаж байсан гэрээс хүн гарж ирэв . Нүднийхээ булангаар хальт харчхаад ахиад харахыг хүслээ . Намайг байгаа үгүй ч мэдэхгүй бас л пиво уун санаа алдан зогсох үзэсгэлэнтэй эмэгтэйг харахгүй байхын аргагүй юм гээч . Мөрнөөс нь унжсан цагаахан даашинзных нь цаанаас эхээс төрсөн бие нь бүдэг бадаг харагдана .

Түүнтэй эхлэн яриа өдөхөд над дээр дөхөж ирэв . Гуниг харцыг үүл адил бүрхэж хааяахан нэг инээмсэглэнэ  . Бид нээх удсан ч үгүй яриа минь өндөрлөлөө . Учир нь саяхан орж байсан бороо биднийг битгий гэсэн шиг ширүүсч орхив . Би ороход тэр тэндээ үлдэв .

Хөшигнийхөө цаанаас түүнийг нууцаар ажина . Задгай тавьсан үс нь намилзаж , бороо түүнийг хайрлахгүй нэвт норгох тусам бие нь цаанаас нь тодхон харагдаж , миний сэрэл хөдөлж байв .
Үс нь норж бие нь чичигнэж бороо ч дуусахад тэр орлоо .

Түүнийг бодсоор өглөөний нарыг угтав . Сургууль руугаа хөлөө чирсээр явлаа . Хичээл эхлэхэд би дэвтэр номоо дэрлэн унтаад өгөв . Нүдээ нээхэд хэн нэгний турьхан гар ширээг минь тогшино . Толгойгоо дээшлүүлэн харвал зүрх минь шууд л хүчтэй цохилж эхлэв . Учир нь тэр байлаа . Өөрийн эрхгүй инээмсэглэхэд
Хичээл дээр унтаж болохгүй шүү
Түүний хоолойг сонсоход бүх зүйл минь сэргэв .
- За
- Нэр чинь хэн билээ
Ингэж асуухад би шууд л хариулав .
- Жон Жонгүг
Тэр толгойгоо дохиод буцан алхав . Араасаа ч үзэсгэлэнтэй юм .

Хичээлээ тараад гэрлүүгээ яаран явна . Учир нь тэр сургуулиас гарчихсан . Амжиж очихыг хичээн явж байтал 2 өндөр барилганы голдох нарийхан зайнд хэдэн хүүхдүүд тойрон зогсож байв . Нээх юм бодолгүй явтал
- Туслаарай , Тусла-
Гэж хэн нэгэн хоолойгоо чичигнүүлэн орилов . Тийшээ очвол 3н залуу байлаа .  Нэг нь над руу харан наашаа алхвал голд нь 20 гаран насны бололтой охин уйлан зогсож байв .
- Юу болоод байгаа юм ?
Би ширүүхэн асуутал нөгөөх танхай дооглонгуй инээснээ
- Чамд хамаагүй асуудал болохоор шууд яв . Чамд л хэрэгтэй байх
Тэр охин руу харвал толгойгоо сэгсрэн авралын харцаар ширтэнэ .
- Надад явсан ч үлдсэн ч хэрэггүй . Гэхдээ үлдвэл тэр хүнд хэрэгтэй бололтой .
- Ашшш энэ муу новш чинь гээд намайг цохичихлоо . Уруулнаас цус амтагдана . Би шууд л эргүүлэн цохиод цээж рүү нь хүчтэй өшиглөхөд газар унав . Үлдсэн 2ынх нь нэг нь наашаа ирэн заамдахад гарыг нь мушиган хөл рүү нь өшиглөв . Нөгөөх 1 нь цаашаа зугтав . Босох гэж оролдоход нь гаран дээр нь гишгэв .
- Зүгээр үү гэж тэр охиноос асуувал толгойгоо дохив . Тэндээс гараад надад баярласнаа илэрхийлэн алхаж байлаа .
- Уруул чинь зүгээр үү
- Зүгээр- , Өө би нээрээ чухал ажилтайгаа мартчихаж
Уруул гэхэд түүний уруулыг санан гэр лүүгээ хар хурдаар гүйв .

Шатан дээр түүнийг хүлээн бас амьсгаагаа даран сууж байв . Өндөр өсгийтний чимээ хадахад би түүнийг байгаасай гэж дотроо хүсэн сууна . Дээшээ өндийн харвал тэр байлаа . Миний уруул руу харахаар нь толгойгоо гудайлгатал
- Наашаа хар
Ширүүхэн бас тушаахад би улам л доошоо харав . Доошоо болон ирүүнээс барин харав 
- Хүнтэй зодолдоо юу
Хөмсгөө зангидан асуухад би түүн рүү харж чадахгүй . Доошоо ширтсээр
- Ийм байдалтай гэр лүү орж болохгүй . Танайд хонож болох уу

Тэр ямар ч байсан зөвшөөрсөн . Гэрийнхээ хаалгыг онгойлгоход би кодыг нь ч хараад амжчихав .

Тэр оройн хоолоо хийж байх зуур араас нь харна . Түүнийг амтлахыг үнэхээр их хүсэж байна .

Хоолоо идэж байтал тэр
- Шинээр ирсэн юм уу
Би түүний асуултанд тодорхой хариулахыг хичээнэ
- Тийм ээ . Өнгөрсөн долоо хоногоос гэж юм идэнгээ хэлэв . Гэтэл тэр савхаа доош нь тавиад ирүүгээ тулан над руу ширтсээр
- Байнга ингээд зодоон хийгээд байдаг юм уу
- Амттай хоол байна
Түүнтэй иймэрхүү зүйл ярихыг хүсээгүй учир шууд л ингэж хэлэв .
- Үл тоож байна уу

Өнөөдөр үнэхээр ер бусын байв . Зүрх минь амаар гараад ирчих шахам л догдолж сандарлаа .

Шөнө нойр хүрэхгүй юм . Тэр ч бас эргэж хөрвөөх нь зочны өрөөнд нь хэвтэж байгаа надад хүртэл сонсогдоно . Тэр босож байгаа нь сонсогдоход нүдээ анин хэвтэв . Гал тогоо хавиар л явна . Гэнэт юм  хагарах чимээ . Шууд л сандран өндийн харвал тэр
- Уучлаарай гээд цэвэрлэж эхлэв . Тэр дуусаад өрөөндөө орохоор явахад би хаалга тулан зогсов .

( Мурьсан бол уучлаарай . Одоо идэвхтэй оруулнаа🙆🏻‍♀️❤️)

My litle bbeyWhere stories live. Discover now