4

377 24 0
                                    

Энэ их зориг хаанаас гарж ирсэнг мэдэхгүй ч түүнийг хаалганд шахахад тэр яг л ахлах сургуулийн охин шиг харц нь дальдчина .

Бие сэтгэл минь оюун ухааныг минь удирдаж нэг л мэдэхэд би түүнийг ширтэн хэвтэж байв . Магадгүй нойрсож буй гүнж унтаж байхдаа яг л ийм үзэсгэлэнтэй харагдсан байх . Үгүй ээ . Үүнийг ямар ч гоо үзэсгэлэн дийлэхгүй байх .

Хажуугаараа хэвтснээс хөх нь шахагдаж цагаахан даавууны араас товч нь үл ялиг товойж харагдлаа .

Өглөө босоход түүний үнэрээс өөр юу ч үгүй байлаа .
Бүх зүйлс таатай бас энгийн бус санагдана . Өөрийн эрхгүй инээмсэглэлтэй алхаж байгаагаа шалбааганд харлаа .

Хичээлүүдээ дуусчхаад явж байтал хэн нэгэн араас дуудав . Эргэн харвал манай ангийн хүүхэд байлаа . Бараг ангиас ганц мэдэх хүүхэд гэх үү дээ .
- Жон Жонгүг гэж гүйн ирэхэд
- Юу болоов?
Миний нуруунд дээр гараа тохоод амьсгаагаа даран
- Манайх жил бүр танилцах үдэшлэг хийдэг . Бодвол чи мэдээгүй л биз дээ
Холыг ширтэн инээмсэглэн хэлэхэд
- Тэр юу гэж
Над руу хараад
- Жил бүр 1р крусийнхан хийдэг байхгүй юу ? Тэрнийг хийхгүй бол дээд крусынхандаа нилээн нэр муутай болно .
- Аан . Хэлсэнд баярлалаа . Тэхён аа

Тэр нилээн нийтич найрсаг санагдсан . Бас инээмсэглэл нь содон . Яг л хүүхэд шиг

Тэр намайг заал руу дагуулан явав . Биднийг ороход бүх хүүхдүүд ярилцан санал бодлоо илэрхийлж байв . Тэхён намайг дагуулан хүүхдүүдтэй танилцуулж явж байтал гэнэт танил хүн

- Жонгүг аа танилц . Энэ нөгөө ангийн охин бас манай ахлах сургуулийн найз
Өнөөх охин үсээ чихнийхээ араар хийгээд
- Сайн уу ахин уулзахад таатай байна
Над руу харан инээмсэглэн хэлэхэд Тэхён гайхаад бидэн рүү ээлжлэн хараад
- Та 2 урьд нь уулзаж байсан юм уу
- Аан тиймээ
Би ийн хэлэхэд
- Үнэхээр баярласан шүү
- Зүгээр зүгээр
- Та 2 яаж танилцсан юм бэ
- Аан тэрийг дараа ярьж өгнөө . Ингэхэд танилцъя . И Мисү
- Жон Жонгүг
Толгойгоо дохиод үүд рүү хараад
- Би завгүй болчихлоо . Багш ирчихэж
Тэр үүд рүү явав . Ямар багш юм бол гэж хартал Сүхён байв . Өдөржин түүнийг ер харсангүй .

Түүнийг хараад явах гэтэл гарнаас татаад
- Хаачих гээд байгаа юм бэ? Одоо төлөвлөгөө танилцуулах гэж байна .
- Би-
- Алив ээ намайг чирсээр бид бас бусад хүүхдүүд суудалдаа суув .

Төлөвлөгөөгөө танилцуулж бүх хүүхэд анхааралтай сонсож байгаа ч би түүнээс өөр зүйлийг бодож чадахгүй байна .

- Юуг тэгтлээ бодоо вэ?
- Хөөе сонсож байна уу ? Жонгүг
Хажуу талаас хэн нэгэн нударахад би сая л нэг юм анзаарав .
- Юу?
- Юуг тэгтлээ бодоо вэ?
- Аан юу ч биш дээ
- Маргаашнаас бэлтгэл ажил эхэлнэ . Одоо тарж болно гэнээ .
- За , Баяртай
Би хурданхан л хаалга зүглэн явж байтал урд өнөөх охин гарж ирээд
- Явах гэж байгаа юм уу
Би инээмсэглэн толгойгоо дохиход
- Хамт хооллох уу ?
Би гайхан нүдээ бүлтийлгэтэл гараа сэгсрэн
- Зүгээр л талархснаа илэрхийлэх гээд л
- Үгүй ээ нөгөө-
- Хоол гэнээ хамт явцгаая л даа
- Тэгэх үү ?
- Би-
Тэр 2 миний үгийг таслан
- Би амттай гахайн махны газар мэднэ .
- Хөөх тийм үү явцгаая . Мисү чи шилдэг нь шүү явцгаая .

Тэдэнд явмаар байгаагаа хэлмээр байгаа ч хэлэх боломж гарахгүй юм .
- Жонгүг аа түрүүнээс хойш юу бодоод байгаа юм бэ?
Тэхён мах шарангаа хэлэхэд
- Юу ч биш дээ

Мисү миний аяганд мах хийлээ . Би толгойгоо дохин баярласнаа илэрхийлхэд
- И Мисү !! Надад яагаад өгөхгүй байгаа юм .
- Өгөх гэж л байна шдээ
Ам руу нь ороосон махаа хийв . Тэр 2 үнэхээр дотно харагдаж байлаа .
- Та 2 бие биедээ сайн уу?
Ингэж асуухад Тэхён арай ч хахчихсангүй .
- Би энэнд үү ?
Нүдээ бүлтийлгэн ус балгах Тэхён руу заав .
- Бид зүгээр л найзууд өөр зүйлгүй

Тэд ингэж хэлж байгаа ч аль нэгэнд нь сэтглийн оч асчихсанг би тэдний нүднээс л мэдсэн юм .

Бид хагжилдөн хооллоод гэр гэр лүүгээ явав . Шөнө болчихсон учир автобус зогсож гэр лүүгээ алхахаас өөр сонголтгүй боллоо .

Тэнгэрийн од эрхэс тэнгэрт түгж . Харах тусам илүү тодорно . Би түүнийг ч бас илүү их мэдэж миний сэтгэлд илүү тодороосой гэж хүсэж байна .

My litle bbeyWhere stories live. Discover now