Chapter 004

2.9K 295 29
                                    

Зэвхий даасан харанхуй өрөө.

Цаг харвал үүрийн 4:00 цаг.

"Нэг өдөр саранд

Уртаас урт захиа бичсэн

Чамаас илүү гэрэлтээгүй ч

Жижигхэн лааг асаасан

Бүрэнхий цэцэрлэгт хүрээлэнд

Дуулж буй үл таних шувуу

Where are you?" цааш үргэлжлүүлж чадалгүй чимээгүйхэн мэгшлээ.

Тэр энэ дууг унтахаас минь өмнө үргэлж дуулж өгдөг байсан.

Зовхи хүндрэн нүд анилдсаар эргэн унтлаа.

Нар тусах үед нүдээ нээхэд 9:00

Хүйтэн шүршүүрт орчхоод өөртөө кофе найруулаад буйдан дээр суулаа.

Утсаа асаавал хаа саагүй Ким Тэхёны тухай мэдээллүүд гарсан байв.

"BTS хамтлагийн Ким Тэхён-ыг үерхэж буйг компани нь баталлаа.

Сайн байцгаана уу? Bighit entertainment байна. Юуны түрүүнд та бүхэнд цочирдом мэдээ дуулгаж байгаадаа хүлцэл өчье. Хэд хоногийг өмнөөс Ким Тэхён-ы үерхэж буй цуурхал гарсны дагуу бид түүнтэй ярилцан сар гаруй хугацааны турш үерхэж байгааг нь мэдсэн. Хоёр талын entertainment зөвшөөрсөн тул энэхүү мэдэгдлийг хийж байна. Та нар ч бас түүнийг ойлгож өгөөсэй гэж хүсье. Баярлалаа"

Цочирлоосоо гарж чадалгүй утсаа унагалаа. Сар гаран үерхсэн гэнэ ээ? Холдоод долоо ч хоноогүй байхад

Яагаад яагаад ийм хэрцгий хандаж байгаа юм бэ?

Үзэн ядаж байна.

Ким Тэхён чиний үнэн төрх ердөө л энэ байж.

Санаж байна,,, нандин мөчүүдээ. Юунд ч санаа зоволгүй хэнээс ч айлгүй зөвхөн бие биенээ хайрладаг байсан үеэ..,

Өмнө нь орсон бар-луугаа ороод хамгийн хатуу архинаас захиаллаа.

Энэ бар бол алдартнууд ордгоороо алдартай. Тэгээд л өмнө нь Тэхён байсан хэрэг.

Нэг амьсгаагаар өнөөх архинаас уувал хоолой зурагдан аймшигтай мэдрэмж төрсөн ч удалгүй таатай санагдаж эхлэв.

Хамгийн сүүлд тав дахь хундагаа уугаад гарахаар бослоо.

Залуучууд согтуугаар минь далимдуулах гэж оролдсон ч би тийм ч амар эмэгтэй биш шүү.

Машиндаа суугаад хаашаа ч хамаагүй давхилаа. Өнөөдөр би хүссэн бүхнээ хийнэ.

Нэг л мэдэхэд Тэхёны Ганнам дахь орон сууцны гадаа ирчихсэн байв. Түүнд дотроо байгаа хамаг уураа гаргахыг хүсэж байна.

Тэхёны амьдардаг давхарт ирэхэд түүний гэрээс нэг бүсгүй гарч байгаа харагдав. Тэрээр миний хажуугаар зөрөхөд нь л өнөөх зурган дээр байсан бүсгүй гэдгийг мэдлээ.

Хонхыг нь хэд хэд дарахад удалгүй тэрээр хаалга тайлаад намайг харан хөмсөг зангидав.

Тэрээр ёжтой инээгээд "Юу хүсээв?"

Би хөл дээрээ тогтож ядан түүнийг түлхэн гэр лүү нь орлоо.

Тэхён хаалгаа хаагаад намайг дагуулан харах бол би буйдан дээр суугаад чанга инээн "Ким Тэхён муу адгийн новш! Юу хүсээв гэсэн үү? Яаж ингэж хэлж чадаж байна аа?"

Тэхён толгой сэгсрээд ус аягалж өгөн надад өгөх бол би түүний гарыг түлхээд " Миний мэдэхгүй өөр зүйл байгаа юу?"

Тэр над руу хачин хараад "Юу?" гэхэд нь би хөнгөхөн инээгээд

"Хэдэн удаа намайг хуурсан бэ? Хэдэн эмэгтэйн чихэнд надад шивнэдэг шигээ хайртай хэмээн шивнэсэн, Завгүй байх үедээ хэдэн эмэгтэйтэй уулзсан бэ? Намайг үнсдэг уруулаараа хэдэн эмэгтэйг энхрийлсэн бэ? Би чиний хувьд хэн байсан юм? Тэр эмэгтэйтэйгээ жаргалтай байна уу? Чамайг ойлгодог хүнтэй хамт сайхан л байгаа байлгүй. Тийм дээ би юу бодож энд ирдэг байна аа" хэмээн босоход тэр намайг татаад өнөөх хүйтэн харцаараа харан "Чи хэт согтсон байна" хэмээв.

"Битгий инээд хүргээд бай. Миний согтох үгүй чамд ямар хамаатай юм?" гэхэд тэр санаа алдаад "Хоночхоод яв" гээд өрөө рүүгээ орлоо.

"Ким Тэхён яасан сайхан сэтгэл вэ?"

Би ийн ёжтой хэлчхээд удалгүй тасарлаа

His woman|| KTH [Completed]Where stories live. Discover now