chapter 005

3K 298 17
                                    

Taehyung POV

Шөнө сэрээд ус уухаар гал тогоо руу орох замдаа Южин-ыг буйдан дээр унтаж байхыг хараад дээгүүр нь хөнжил нөмрүүллээ.

-

Өглөө эртлэн босоод өглөөний цай бэлдэв. Удалгүй Южин орилсоор сэрэхэд нь аягатай ус аваачиж өгөхөд тэрээр над руу хачин харсаар өнөөх усыг аван уулаа.

Гал тогоонд ороод "Шар тайлах шөл бэлдчихлээ, идчихээд яв" гэхтэй зэрэгцэн хаалга хаагдах дуулдав

Санаа алдаад өнөөх шөлийг угаалтуур дотор хийлээ.Юу л хийгээд байна даа Ким Тэхён

Шүршүүрт ороод хувцсаа өмсөн смеральдо цэцгийн үнэртэй ус цацаад гарлаа.

Машинаа асаагаад компани руу хөдлөв.

Компани руу ороход зөрсөн хүмүүс элдэв юм шивнэлдэх бөгөөд би тэрийг нь тоолгүй явсаар захирлын өрөө рүү орлоо

"Өө Тэхён суу л даа" хэмээн буйдан руу заахад нь би толгой дохиод суулаа.

Захирал нарийн бичигтээ кофе авчрахыг тушаагаад миний өөдөөс харан суув.

"Ямар хэргээр ирсэн юм? Гуйлган байж компани дээр ирдэг хүн"

"Үерхлийн мэдээг цуцал"

Захирал над руу нухацтай хараад " Хэн алдартай жүжигчин болмоор байна гэж хэлсэн бил ээ? Мэдээж чи. Энэ үерхлийн мэдээ чамайг алдартай жүжигчин болоход туслана. Харсан биз дээ? Биднийг мэдэгдэл гаргах төдийд киноны үзүүлэлт огцом өсөж байгааг?"

"Би өөрийнхөө хүчээр алдартай жүжигчин болж чадна. Тэгээд ч би одоо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Ганц кинонд тоглоход л тэр кино тренд болно. Одоохон тэр үерхлийн мэдээг хуурамч байсныг мэдэгд"

Захирал чанга инээгээд "Тийм амархан гэж бодоо юу? Арай өөр найз бүсгүйтэй байсан юм биш биз?" гэхэд нь би санаа алдаад "Байхгүй ээ. Нэг сарын дараа салсан гэдгээ зарлах болно"

"Ойлголоо одоо гар"

Хараал ид!

Южинд бүхнийг хэлэх хэрэгтэй. Гэхдээ итгэнэ гэдэг юу л бол.

Үерхлийн мэдээ зарлаглах үед цочролоосоо болоод Южинд олигтой ч тайлбар хэлж чадаагүй. Дээрээс нь өчигдөр манайхаас Бура-г гарч байхыг харчихсан.

flashback

Би утсаа ууртайхан шиг таслаад интэрнэт дэхь мэдээнүүдийг харлаа.

Захирал галзуурчихсан бололтой яаж бид хоёрыг үерхдэг хэмээн зарладаг байна аа. Южин харсан л байхдаа.

Удалгүй хаалганы хонх дуугарахад тайлвал
Бура зогсож байлаа.

Би дурамжхан "Ор л доо" хэмээгээд түүнийг оруулав.

Тэр буйдан дээр суугаад "Мэдээнүүдийг харсан уу?" гэв

Би санаа алдаад толгой дохилоо.

Тэр хөнгөхөн инээгээд "Хараал идсэн юм. Ким Тэхён-той нэр холбогдож үздэг л юм байна" хэмээлээ.

Би түүн рүү хөмсөг зангидан хараад "Бид хоёулаа үүнийг хуурамч гэдгийг мэднэ. Их юманд бодох хэрэггүй"

"Тийм ээ энэ чинь л Ким Тэхён. Хүйтэн, их зантай. Гэхдээ яагаад ганц удаа хөгжилдөж болохгүй гэж?" хэмээгээд чанга инээв.

"Яг одоо зайл."

Түүнийг гарсны дараа удалгүй дахин хонх дуугарлаа.

Бас яах гээд байгаа юм бэ! Хэмээн амандаа үглэсээр тайлахад Южин зогсож байв.

flashback end

Тийм ээ би хүнийг хэрхэн хайрладгийг мэдэхгүй. Тиймээс л Южинд хайраа мэдрүүлж чадаагүй хэрэг. Миний хажууд байхад мөс мэт хүйтэн аура бүрхдэг гэдгийг би мэднэ. Энэ хүртэл зөвхөн хамтлагийнхан болон Южин л миний хажууд байсан.

Би түүнийг гомдоох ёсгүй байсан. Гэхдээ одоо буцах зам үгүй шүү дээ

Бид дууссан.

His woman|| KTH [Completed]Where stories live. Discover now