Chapter 013

2.3K 221 4
                                    

Эргэж ороход Южин буйдан дээр уйлан суух бөгөөд өнөөх залуу нь яахаа мэдэхгүй байгаа бололтой нурууг нь илж байлаа.

Эргэлзэлгүй Южин-ыг тэврэн авлаа.

Тэр намайг түлхэх бөгөөд би чанга гэгч нь тэврээд өнөөх залуу руу харвал тэр над руу харан зөөлөн инээмсэглээд гарав.

"Уучлаарай бүгд миний буруу намайг хүссэнээрээ харааж зод, зөвхөн надаас л битгий холд гуйя, чи байхгүй ертөнц хэчнээн аймшигтай болохыг мэдэрсэн болохоор чамгүй угтсан өглөө хэчнээн хүйтэн байдгийг мэдсэн учраас намайг битгий орхиоч дээ. Ганцхан удаа ганцхан л боломж олгооч. Хэзээ ч гомдоохгүй хэнээс ч нуухгүйгээр бардам хайрлах ганцхан боломж олгооч гуйж байна. Чамайг шархлуулсан бүх мөчүүддээ гэмшиж чамайг хайрлах ганцхан удаагийн боломж өгөөч."

Хэдийн нүднээс минь нулимс хацар даган урсах бөгөөд Южин чимээгүй л энгэрт минь мэгшиж байлаа.

"Смеральдо үнэртэж байна" хэмээхэд нь чанга инээсээр түүний хацар дээр хайрлангуй үнслээ.

Түүний гэх бүх зүйлсийг, хацар дээр нь тодрох жижигхэн мэнгийг нь хүртэл эд эс бүхнээрээ нэхэн санаснаа сая л мэдрэх шиг болов. Яасан их санаа вэ?

"Баярлалаа" хэмээн түүн рүү ширтвэл тэр миний энгэрт улам шигдэн нүүрээ нуугаад "Битгий хараад бай, уйлаад царай муутай болчихсон" хэмээв.

Бид үнэхээр учрах ёстой хүмүүс байж. Нэг нэгнээсээ хол байвал соронз мэт таталцах тийм л хүмүүс байж.

"Би ч бас чамайг зөндөө их санасан. Гүйж очоод тэвэрмээр байсан ч шүд зуугаад тэвчсэн. Алдартай болчихвол чиний хажууд бардам байж чадах болохоор. Чамайг хэчнээн их зовдгийг мэдэрсэн болохоор илүү их хайрласан. Алдартан байх үнэхээр амаргүй юм билээ. Чамайг ойлголгүй уурладаг байсандаа өөрийгөө үзэн ядсан. Зөвхөн чамаас л үнэртдэг онцгой үнэрийг хэчнээн их санасан гээч. Чамайг санагалзан дэр нойтон хонох тэр шөнүүдэд ганцхан цамц чинь л надад хань болсон"

Би түүнийг өхөөрдөн хамар дээр нь үнсээд "Юу ч болсон хамтдаа байх болохоор зөвхөн намайг л хайрла. Зөвхөн над руу л хар. Чи л хажууд байвал бүх зүйл бүтэх болохоор" хэмээлээ.

Одоо л нэг юм бүтэн амьсгаа авч чадах нь. Сая л нэг юм цээж бөглөж байсан хүнд зүйл алга боллоо. Энэ л байж шүү дээ. Энэ л хүнийг тэврэх төдийд бүх зүйлс хамаагүй болж дэлхий ганцхан намайг тойрон эргэж байгаа юм шиг мэдрэгдэж байна.

Тэр одоо ч халуунтай байх бөгөөд эм уулгачхаад орон дээр нь хэвтүүлээд өөрөө хажуугаар нь хувцсаа тайлаад хэвтлээ.

Тэр сандран "Х-хөөе би өвчтэй байгаа шүү" хэмээхэд нь би чанга инээгээд "Халууныг чинь авах гэж байна өөрөө юу бодоод байгаа юм?" хэмээхэд тэр намайг цохив.

Түүнийг чанга гэгч нь тэврээд үсийг нь үнэрлэлээ.

"Хэлэх зүйл зөндөө байгааг чинь мэдэж байгаач эдгэрэхээр чинь тухтай ярилцана аа за. Одоо унт даа"

"Зүүд юм шиг санагдаж байна. Өглөө хүйтэн орон дээр ганцаар сэрэх вий гэхээс айж байна"

"Хажууд чинь байх болохоор айх хэрэггүй дээ. Хайртай шүү Южин-аа"

Удалгүй түүний амьсгал жигдрэхэд би ч бас унтахаар нүдээ анилаа.

A/n: одоохондоо завтай байгаа болохоор заасан тоондоо хүрээгүй байсан ч шинэ хэсэг биччихлээ💜энэ хоёрыгоо нийлүүлэхгүй бол үнэхээр сунжраад үйл явдал нь залхуутай болоод байгааг ойлголоо😘💜 бас энэ бичвэр маань бусдаасаа их богино хэсэгтэй байх бөгөөд удахгүй дуусахаар төлөвлөгдөж байгаа.

His woman|| KTH [Completed]Where stories live. Discover now