Chapter 011

2.4K 235 3
                                    

Компаний гадаа машинаа зогсоол дээр тавиад буухдаа хажууд Южи-ы машин зогсохыг харав.

Би түүнийг харсан даруйдаа уулга алдлаа.

Торон гивлүүрээ зүүгээгүй байна.

Тэр намайг харсан ч тоолгүй цааш алхахад өнөөх менежер нь түүнийг даган явлаа.

Бэлтгэлийн өрөөнд орж ирэхэд Жимин орилсоор миний урд ирэв.
Тийм ээ түүний орилсон шалтгааныг бараг гадарлачихлаа.

"Ахх Тэжин! Тэжин царайгаа харуулчихлаа. Өнөөдөр нар зүүнээсээ л мандсан биз дээ? Жинхэнэ түүхэнд тэмдэглэгдэх өдөр"

Тэр ийн хэлээд дороо дэвхцэхэд бусад маань толгой сэгсрэв.

Жонгүг над руу хараад нүдээрээ дохиход нь би толгой дохив.

Хувцас солих өрөөнд орж ирэхэд Жонгүг араас ирээд "Ахаа Ю-Южин эгч яагаад?"

"Мэдэхгүй ээ Жонгүг би ч бас наад талаар чинь бодсоор өчигдөр унтаж чадсангүй"

Тэр над руу гайхан хараад "Та өчигдөр мэдсэн хэрэг үү? Яаж?"

"Ахх Жонгүг дараа больё миний толгой яг хагарлаа"

-

Амрах өрөө ороход Южин өнөөх менежертэйгээ цуг байж байв. Их л дотно харагдах бөгөөд бие бие рүүгээ зөөлөн инээмсэглэж байлаа.

Удалгүй менежер нь гарах үед би кофе аягалангаа "Цуу яриа ч үнэн бололтой" хэмээгээд түүн рүү харахад тэр над руу харалгүй "Ямар цуу яриа?" гэв.

"Менежертэйгээ дотно харилцаатай гэдэг яриа" хэмээхэд тэр сая л над руу харан ёжтой инээлээ.

"Тэгээд? Чамд тийм их хамаатай хэрэг үү? Бид одоо ямар ч хамааралгүй хүмүүс юмсан"

Би түүний урд очоод "Чи бол минийх, анхнаасаа минийх байсан. Мэднэ биз дээ? Өөрийнхөө зүйлд хамаагүй хүргэх дургүйг"

Тэр гүнзгий амьсгаа аван "Би чинийх биш! Таван жилийн өмнө эргэж ч харалгүй хүйтэн байшинд ганцааранг минь орхиод явах үед би чинийх байхаа больсон"

Би гарахаар хаалга руу зүглэхдээ түүн рүү нүднийхээ булангаар хараад "Үгүй ээ чи үргэлж минийх" хэмээгээд гарлаа.

-

Бэлтгэл таран гарах гэж байтал Намжүүн ах дуудлаа.

"Яасан ах аа?" хэмээхэд тэр миний мөрөн дээр гараа тавиад "Ойрд яагаад дормд хонохгүй байгаа юм бэ? Цаагуур чинь сасэн фэнүүд элдэв юм тараагаад байгаа бололтой. Хувийн асуудал гарсан юм уу?"

Би толгой сэгсрээд "Зүгээр дээ ахаа өнөөдөр дормдоо хононо оо" гэхэд тэр толгой дохив.

Арын хаалгаар гарч байхдаа Южин-тэй таарлаа.

Намайг үл тоон хажуугаар зөрөхөд нь гараас нь татав.

Тэр залхсан аятай над руу хараад "Яах гээд байгаа юм?" хэмээхэд нь би толгой сэгсрээд түүний гарыг тавихад тэр над руу хачин харж байснаа цааш явлаа.

Ойрд үнэхээр яагаад байгаагаа ойлгохгүй нь. Хамгийн анх гомдоосон хүн нь би. Бүх зүйл надаас л болсон байхад би түүнийг одоо тавьж явуулах хэрэгтэй. Тэр хэдийн намайг мартчихсан шүү дээ.

A/n: жоохон хэсэг өгдөгт уучлаарай❤️хичээл орох гээд завгүй л явна кк гэхдээ чадахаараа та нартаа шинэ хэсэг өгнө өө❤️

His woman|| KTH [Completed]Where stories live. Discover now