7. Tangled

104 12 7
                                    

Нүдээ алгуурхнаар нээхэд хорвоогийн хамгийн нүд гялбуулам орчин угтаж авсанд би хэрхэн амьсгалахаа ч мартаж орхиод сандрал гээчдээ бүрэн хүлүүлсэн байв. Анх үзэхээр ирэхэд тийм ч урт юм шиг санагдаагүй сүмийн заал амьдралын минь хамгийн урт зам мэт санагдуулах нь ердөө түүнийгээ дэргэдээ хурдан авчруулах гэсэн атгаг бодол ч дэндүү их сандарч орхисондоо би өөрийн эрхгүй нулимс мэлтэлзүүлж орхисон байсан нь хамгийн хайртай залуугаа өөрийн нөхрөө болгох гэж байгаа мөртлөө уйлж байна гэх нь жаахан инээдтэй ч юм шиг. Алхам алхмаар дөхөх хуримын чамин хүрэм биш энгийн л цамц өмдөө өмссөн ч хорвоогийн хамгийн дэгжин нэгэн шиг харагдах миний гайхалтай сүйт залуу болон түүнд бүхнээ бүр сүнсээ ч үл хайхран өгч чадах түүний залуу би. Бодох төдийд сэтгэл хөдөлгөх үнэн байлаа.

-Сүйт хархүү Сун Хёнү та өмнөө зогсох Юү Кихюныг өөрийн эр нөхрөө хэмээн үзэж жаргал зовлон юу ч тохиолдсон хамтдаа хуваалцаж үүрд хайрлаж байна гэдгээ энд тангараглаж чадах уу?

Нэг л мэдэхэд урт зам дуусаж чихэнд минь ийн хангинах үгстэй цуг тэр минь өмнө минь ирсэн байв. Жижигхэн нүдээ тогтож чадахааргүй ихээр гүйлгэн сандарч буйгаа илтгэх ч нуух гэсэндээ үл ялиг инээмсэглэх түүний минь төгс дүр зураг. Амнаас минь эсэргүүцэх авиа үл гаргаж чадахаар хүчтэй түүнийхээ  төрхнөөс болж би аль болох биеэ барихыг хичээн хэлсэн ч дотроо бол дэлхий даяар сонсогдтол чангаар орилж байсан юм.

-Тийм ээ, чадна!

Хариултынхаа араас зүрхээ бөмбөр мэт нүдэхийг сонсож сандарсандаа амьсгаагаа түгжих чихэнд минь номлогчийн дуу хадах ч харин хайртын минь дуу үл сонсогдох нь миний нүдийг нээх шиг л болсон нь харин үйл явдлын хамгийн гунигтай хэсэг байв. Эргэлзэнгүй түүний гунигтай инээмсэглэл бодлын минь төөрлийг гацааж бүх зүйлийг ойлгосон би дахин алга болгохгүй гэсэндээ түүнийхээ гарнаас чанга атгах гэсэн ч энэ бүх зүйл хэдийн оройтож гар минь агаарт хаягдан ахин өөр нэг жаргалаар дүүрэн гунигийн зүүднээсээ би сэрсэн юм.

Хэдий туулсан амьдралынхаа талыг зориулсан нэгэндээ хаягдаж түүний тухай зүүдлээд босож ирсэн ч би инээмсэглэж байлаа. Ядах нь ээ, тэр надад хайртай байсан шүү дээ гэх арга ядсан бодол минь тархийг минь дүүргээд зогсохгүй бүр амьсгалах агаар минь болчихсонд л би өөрийгөө шоолон инээж орхисон нь энэ байлаа.

- Бичиг баримт дээр гарын үсгээ зурчихвал л болох байхад яагаад надад ингэж хандаад байгаа юм бэ?

👻 WeMafiaBebes 👻Where stories live. Discover now