"Туслаач" гэж ахин дахин сонстох хэнийх гэдгийг нь мэдэхгүй ч шөнө бүр орой бүр чихэнд дээр орилох шахам хэлэх ганцхан үг.
Хэдий мянган удаа тэгж орилсон ч тусалж үл чадахдаа өөрийгөө хараан зүхэх амь болон үхлийн дунд хагас амьдрагч. Энэ бол Чангкюн. Үхэгсдийн хоолойг сонсдог хэдий ч харж байгаачлан тэр тусалж чадах нэгэн биш.
Урьдын адил хөмсөгөө зангидсаар босож ирэхэд толгой нь гайван эргэж зүрхээр нь хатгуулан өвдөнө. Харанхуй бүрхсэн гэрт нь чимээ үл гарахаас үзвэл ганцаараа амьдардаг гэдэг нь лавтай. Хагас үхдэл шиг цонхийсон тэрний бие, хатаж зарим хэсгээрээ хагарч цус шүүрсэн уруултай улаан үст.
Арай ядан дийлэх биеэ чирсээр өвчин намдаах эмээ зуршил ёсоор ууна. Нэмэр эс болохыг нь мэдсээр байж сүүлчийн найдлага гэсэн янзтай эмээ усаар даруулан залгилан зогсох өрөвдөлтэй нэгэн.
Тэр буянтан биш. Гэхдээ нүгэлтэн ч биш. Зүгээр л энгийнээр амьдрахыг өдөр бүр бурхан гэгчээс итгэлгүйхэн гуйдаг залуу.
Хувцаслан гарахыг нь харвал өдөржингөө гэрээ сахиж суудаг нэгэн бус аж.
Чангкюны талаас:
Гэрээсээ гарахад шиврэн орох бороог хараад баярласан ч үгүй. Гэхдээ бас гунигласангүй. Хааяахан ширүүсэхдээ сум мэт арьсан дээр минь өвтгөн буухад илүү ихийг хүсэн шунан удаан зогсохыг хүсээгүйдээ өдөр бүр ороод сурчихсан кафе руугаа зүглэлээ.
Хаалгыг нь онгойлгох төдийд хамарт сэнгэнэх донтуулам кофены үнэр мөн тйим ч олон хүнгүй бор тавилгаар ижилсүүлэн бараан орчиныг бүрдүүлсэн кафе угтан авлаа.
Хүйтэн бороонд халуун уух зүйл бус хүйтнийг нь сонгон цонхон талын ширээнд суугаад чимээгүйхэн гадаах орчныг ажин сууна. Холхилдон гүйлдэх хүмүүс улам л ширүүсэх бороо ба манантах саарал тэнгэрийг хараад инээмсэглэх нь хачирхалтай.
Кофе нь гарахад инээмсэглэл цацруулсан залуу авчирч өгөх ба тэрний өмнө ирэхдээ санаа алдан "чи ч бас надтай ижил бололтой" гэх нь тэр. Газар тэнгэр мэт өөр хүмүүс шиг л харагдах юм. Гэтэл яагаад ижил гэж?
Өөрийн эрхгүй дээш харцаа шилжүүлж тэрэнлүү харвал өөдөөс нь зүгээр л инээмсэглэх аж.
Чангкюн: юу?
-Эхлээд танилцах хэрэгтэй байх.
И Жүхон хэмээн гараа сунгахад нь гарыг нь атгах гэж яарсангүй цонхруу ширтэнгээ "Им Чангкюн" гээд хүйтэн гэгч нь хэлэхэд Жүхон улам л эелдгээр
YOU ARE READING
👻 WeMafiaBebes 👻
Nouvelles✨Монбэбэ болон Вини гэр бүлийн эзэмшил✨ Dior-н суу алдар мандтугай 👻