4. Vour la lumière

108 17 8
                                    

Бид яагаад үргэлж харамсдаг вэ?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бид яагаад үргэлж харамсдаг вэ?

Бид яагаад ирээдүйг төсөөлөн бодож, хоосон мөрөөдөлдөө автан цагаа хий
дэмий өнгөрүүлдэг вэ?

Бид яагаад үргэлж хэн нэгний оронд байсан бол гэж боддог юм бэ?

Магадгүй бид одоо цагтаа байдаггүй, өөртөө бус өөр зүйлд бүх анхаарлаа
өгчихдөг учраас л дээрх зүйлсийг хийдэг байх.

Одоо бодоход харамсахын оронд урагшаа харж амьдарсан бол, хий
төсөөлөлдөө автахын оронд урдах зүйлдээ төвлөрч байсан бол, хэн нэгний
амьдралийг хүсч биш өөрийн амьдралдаа сэтгэл ханаж амьдрасан бол өдийд
ахиад нэг харамсал тээж явахгүй байсан ч юм билүү?

Амьдралаа шал хэрэггүй зүйлд үрчихснээ яагаад ингэж оройтож ухаарав аа?

Би ахин надаас өөр хэн нэгнийг ингэж оройтож ухаараасай гэж хүсэхгүй байна.

____________________

Ээжийн үргэлж захидаг байсан шиг харамсал тээлгүй амьдрахыг хүссэн ч
харамсахгүй байна гэж байдаггүй юм байна.

Хайртай хүнээ харсаар байж алдчихлаа шүү дээ.

Яаж харамсахгүй байх юм бэ? Засаж залруулах боломжгүй шүү дээ. Хэрхэн
мартах вэ? Чадахгүй шүү дээ. Өөрийнхөө буруугаас болоод алдсан минь л
хамгийн зовлонтой нь байна. Одоо өөрийгөө зүхээд ч нэмэргүй хэтэрхий
оройтчихож.

ОГТХОН ч итгэж өгөхгүй байна. Зүгээр л надаар тоглож байгаасай. Яаж
энэ үнэн байх юм бэ? Ийм зүйл байж болохгүй шүү дээ. Бурхан гэж байдаг
бол тэр нь чөтгөрөөс долоон дор байх нь гарцаагүй.

Хичнээн ингэж бодлоо ч миний эргэн тойронд байх хүмүүс бүгд над руу
өрөвдсөн харцаар харж, хаа нэг ойртон ирж надад харамсаж буйгаа
илэрхийлнэ.

Тэдний харамсал гэж юу юм бэ? Маргааш гэхэд л мартчихна биз дээ?
Тэгээд яагаад тэд надад зүгээр гэж хэлээд байгаа юм бэ? Юу ч мэдэхгүй
байж яаж "зүгээр ээ" гэж юу ч болоогүй мэт хэлж чаддаг байна аа?

👻 WeMafiaBebes 👻Where stories live. Discover now