12

257 27 6
                                    

Эмны хурц үнэр хамар царгитал үнэртэж нүдээ нээхэд хүртэл хүнд санагдаж байлаа.

Нуруу хэсгээр яг л тасарч байгаа мэт өвдөж бүх биеэ мэдрэхэд ч хэцүү байлаа

нүдээ аажмаар нээхдээ зэрэгцэн хэн нэгний уйлах дуу чихэнд тодорсоор

даагдахын эцэсгүй болсон толгойгоо арай гэж хажуу тийш болгоход ээж минь миний гарыг бариад доош тулан уйлж байлаа, би хэдий үхэх гэж байгаа мэт өвдөж байсан ч ээжийгээ хараад сэтгэл минь бүр л өвдөнө.

Би:...э..ээжээ~

Ээж:Хэми? Хэми бурхан минь эмчээ....Миний охин сэргэчихлээ эмчээ....

Ээж минь сандран өрөөнөөс гарч эмчийг дагуулан орж ирэхдээ түрүүний гунигтай төрхөөсөө жоохон баяртай төрх рүү шилжсэн байгаа хараад өвдөлт минь хамаагүй дээрдлээ.

Эмч:За Алив Хэми эмчийгээ сонсож байна уу?

Би:...(Толгой дохих)

Эмч:За энэ хурууг дагаад хараарай, сайн байна.

Ээж:эмчээ Манай охин одоо зүгээр биз дээ.

Эмч:Тийм ээ та одоо битгий санаа зов, Хэми сайн биетэй болохоор удахгүй эдгэрэх байх.

Ээж:Баярлалаа эмчээ баярлалаа.

Эмч:За амардаа.

Ээж:Миний охин ашгүй минь, чи минь л зүгээр бол боллоо.

Би:Ээжээ.....Уучлаарай.

Ээж:Юунд уучлалт гуйна вэ миний охин, харин ээж нь л уучлалт гуймаар байна.

Би:Жонгүүг.....Жонгүүг хаана байна?

Ээж:би явуулчихсан

Би:....Зөв юм болжээ....Битгий оруулаарай гэх гэж байсан юм.

Ээж:Ээж нь одоо охиноосоо холдохгүй ээ дахиж орхиж явахгүй.

Би:Зүгээр дээ ээжээ.

Үүдэнд:

...:Хэми.!

Ээж:Жонгүүг?

Ээж:Чи энд юу хийж яваа юм?

Жонгүүг:Эгчээ би Хэмиг ганцхан харчихий, тэр ухаан орсон гэсэн биз дээ.

Ээж:Хүү минь, одоо явж үз, чи бүхэл бүтэн долоо хоног энүүгээр эргэлдлээ, Хэми одоо амрах хэрэгтэй байна.

Жонгүүг:Тэгвэл надад ганцхан зүйлийг хэлчих, тэр одоо зүгээр байгаа юу?

Ээж:Хэми зүгээр байгаа, одоо яв даа.

My English tutor is JUNGKOOK from BTS(Дууссан) Where stories live. Discover now