3 сарын дараа
Аль хэдийн 3 сар өнгөрчээ... энэ хугацаа надад яг л 30 жил өнгөрсөн юм шиг санагдаж байх чинь...
удаан зүүдэлж явсан зүүднээсээ сэрч өөрийнхөө амьдралыг бодож байгаа өөр нэгэн Хэми, BTS гэх нэрийг сонсох төдийд л зүрх нь хөндүүрлэж амьсгалах аргаа олдоггүй байсан тэр Хэми одоо байхгүй болсон.
Хичээл эхэлж би бүр ч олон найзуудтай болсон. Оюутны амьдрал ямар гоё гээч.... нэг л өөр яг л том хүн болчихсон мэт биеээ даасан мэдрэмж намайг бүрхэн авсан.Ах ямар амьдралаар амьдарч байгааг би мэдэхгүй юм сүүлд мэдээ харахад нэг шинэ ковер дуу гаргасан байсан, Лиса эгчээс салсан гэх мэдээ бас гарсан, би тэр дууг сонсохгүй гэж үнэхээр хичээсэн шүү.... гэхдээ сонсчихсон өөрийн мэдэлгүй л сонсчихсон байсан. Би мэдрэмжээ хэлмээргүй байна, хэлвэл дахиад л зүрх хүндүүрлэж нулимс удирдллаггүй урсах биз.
Өглөө босоод хичээлдээ явлаа... гэрээсээ гараад явж байтал дахиад л давтагдах тэр мэдрэмж яг сүүлийн 2 сар намайг ганцаараа явах болгонд ардаас хүн дагаад юм шиг мэдрэмж төрөх болсон. Жоохон аймар ч гэсэн надад тэр хамаа байсангүй, тэр хүнийг явсанаас хойш надад сэтгэл хөдлөл гэгч зүйл яваад өгсөн.
Би их инээдэг байсан гэхдээ одоо их уйлдаг болчихсон, зүгээр л тэр ганц хүнээс болж би ингэж их өөрчлөгдөж байхад тэр зүгээр л байх юм.
Арми нарын хувьд хамгийн эгдүүтэй дэггүй тэр макнэе
Миний хувьд зүгээр л нэг өөдгүй 20 хүрсэн залуу.
Фэнүүддээ хамгийн сайхан залуу нь
Гэхдээ надад хамгийн муу найз залуу
Энэ л бодит амьдрал, би Жон Жонгүүгийг хайртай охин байсан гэж хашгирвал тэр биш би л хохирох болно.Дуу сонсож явсаар нэг л мэдэхэд сургууль дээрээ ирж, анги руугаа ороход Жина, Сүни хоёр намайг инээдээрээ угтаж авахад нь жоохон ч гэсэн тайвшрах юм.
Би:Сайн уу охидоо.
Жина:сайн
Сүни:Нээрээ энийг чамд өгчих гэсэн
Би:Юу юм?
Сүни:Дээд ангийн Кай өгсөн
Би:Мм зза
Жина:Хайрын захиа аваад л од юмоо~
Би:За~ юу гэж дээ харин та хоёр л од байх.
Би захиаг нээж хартал өөдөөс *тэгж байгаад уулзнаа, бэлтгэлтэй бай* гэсэн бичиг байх нь тэр.
Би юу гэсэн үг болохыг нь мэдэхгүй жоохон гайхаад сууж байтал багш орж ирэн цочсондоо базаад халаасандаа хийлээ.
Орой хичээлээ тараад ганцаараа нөгөө л гудмаараа алхана, орой жоохон эвгүй гээч, яг л орхигдсон гудамж шиг, бие арзайчихлаа.
Чихэвээ тултал чангалан явж байтал ардаас нэг хүн дагаад байгаа юм шиг мэдрэмж дахиад л бүрхэн авна.
Алхаагаа хурдасгах тусам ардаас улам л хурдан алхана.
Тэгж явсаар яг булан иргээд л нэг хүнийг мөргөн айсандаа газар суугаад уйлж эхэллээ.Би:Амь өршөө, би үхэхэд хэтэрхий залуу байна. Гуйе(цурхиран уйлах) туслаарай....
...;Хэми?
Би:Амь өршөө би Хэми биш ээ.....(байзаарай энэ танил хоолой чинь)...Хэн бэ?
...;Би Жонгүүг байна аа.
Би:Жонгүүг ах?
Жонгүүг:Нэг эмэгтэй орилоод байхаар нь наашаа ирсэн чинь чи байжээ.
Би:Намайг эндээс аваад яваач тэгэх үү?
Жонгүүг:За алив босоорой...
Бид хоёр явсаар гэрийн урд байх тоглоомын талбайны савлуур дээр суулаа.
Би:Та энд юу хийж байсан юм?
Жонгүүг:а.аан энэ хавиар дэлгүүр орох гээд л
Би:Манай энд ойрхон дэлгүүр байхгүй ш .
Жонгүүг:...Мм..А.аан
Би:Заза намайг аварсанд баярлалаа...Би ингээд орийдоо.
Жонгүүг:Хүлээгээрэй Хэми.
Би:..?
Жонгүүг:Жинхэнэ биш!
Би:Айн?
Жонгүүг:.....М.Миний тэр үерхэлын цуу яриа тэгээд тэр өдөр хэлсэн үг бүгд жинхэнээсээ биш.
Би:Ойлголоо..
Жонгүүг:(Гар барих) ойлголоо гээд л болоо юу?
Би:Тэгээд яах гэсэн юм? Буцаад нийлэх гэж үү?
Жонгүүг:....
Би:Та битгий ийм жоохон хүүхэд шиг бай л даа. Ахаа бид хоёр аль хэдийн дууссан.
Жонгүүг:Би өдөр бүр ирнэ ээ, чамайг над дээр иргээд иртэл чинь ирэх болно.
Би:Ах-
Жонгүүг:За ор доо баяртай.
Ах тэгж хэлчихээд цааш гүйгээд яваад өглөө. Энэ чинь галзуурчихсан юм байх даа.
Гэр лүүгээ орж хоолоо идчихээд орон дээрээ дээш харан хэвтэхдээ тэр хүний царайг дахиад харах юмсан гэх нууцхан хүсэлдээ баригдана хэвтэнэ. Улам л царайлаг болсон байх түүний төрх намайг буцаад л эргэлзээнд оруулаад ирлээ.
Ингэхэд миний ардаас дагаад байсан хүн Жонгүүг ах юм байх даа? Эсвэл би буруугаар бодсон юм болов уу?.....Хэн нэгний талаас
...:Хаана амьдардаг гэдгийг нь мэдсэн.
..:Ашгүй дээ одоо хэзээ ч дайрч болох уу?
..:Тийм ээ.
...:Өнөөдөртөө сайхан амраад маргааш шинэ бэлгээ очиж харцгаая, Жонгүүг ах хэн рүү тэгэж их шунаад байгааг нь шалгахаас(ёжтой инээх)
За манайхаан удахгүй дуусах гэж байгаа тул сайн дэмжээрэй
Сэт&воте битгий харамлаарай.
❤️
ESTÁS LEYENDO
My English tutor is JUNGKOOK from BTS(Дууссан)
FanficБи хараад л ухаан алдчихсан.......хэн ч байсан түүний гайхалтай царайлаг төрхийг хараад ухаан алдах нь тодорхой шүү дээ? Үгүй гэж үү?