Бүрэнхий болохоос өмнө хүнс цуглуулах санаатай ойролцоох дэлгүүр лүү алхана. Ажил тарах цаг болсон бололтой гэр лүүгээ яарсан машинууд түгжрэл үүсгэж сигналаа дуугарган гадаах орчинг дуу чимээтэй болгож... Сигналын дуунд цочисон хүүхдүүд уйлж, хөгшин хүмүүс хараалаа урсгах нь энэ үед хүмүүс үнэхээр стресстэй байдгийг илтгэх шиг....Ойролцоох хүнсний захаас хүнсээ цуглуулчихаад харих замд мөхөөлдөсний машинаас зайрмаг авах хүүхдүүд жагсаж харагдана. Доошоо харан жагсаалд зогсож байтал 'ямар төрлөөс нь вэ?' гэх миний үеийн охины хэлэх үгээр дээш харан 'шоколадтай төрлөөс' гэж намдуухан хэлэн халаасаа ухан мөнгөө хайн 'новш гэж мөнгө үлдсэн л юмсан' хэмээн амандаа бувтнаж байтал 'энэ хүний мөнгө дээрээс нь нэг гүзээлзгэнэтэйг' гэх хойх нь талд дуу гарсан зүг рүү хараагаа шилжүүлэв.
Миний үе гэмээр цэвэрхэн царайтай хөвгүүн зогсож байлаа. Түүнд хэрэггүй хэмээн хэлсэн ч тэр 'дараа таархаараа өгөөрэй' гэж хэлчихээд нүдээрээ инээн цааш яваад өгөх нь тэр. Мөхөөлдөсөө идэн савлуур дээр сууж байгаад харанхуйд ахиад л бодолд дарагдан сууна.Хэзээ энэ бүхэн хэвэндээ орох юм бол...
Гэртээ орж ирэн авсан зүйлсээ цэгцэлж дуусаад өрөөндөө орон унтахаар зэхлээ.
Өглөө ангидаа орж ирэн ширээгээ дэрлэн хэвтэж байтал хэн нэгэн ширээ цохих дуугаар дээш өндийн хартал 'Мөхөөлдөсний оронд сүү авхуулж болох уу?' гэж эелдэгээр асуув. Тиймээ өчигдрийн хөвгүүн татгалзах юу байхавдээ түүгээр мөхөөлдөс авхуулчихсан учир өөртөө ч бас кофе авахаар санаатай түүнтэй хамт дэлгүүр лүү алхана. 'Ким Наби байхаа' гэж болгоомжилсон өнгөөр асуухад нь толгойгоо дохиход үг хэлээгүйд минь сэтгэл дундуур байгаа бололтой санаа алдах нь тэр. Тэгсэн хэдий ч бууж өгөх бодолгүй бололтой
'Мин Юнги гэдэг найзууд болж болно биздээ танайх манайхтай ойрхон юм байна лээ. Өчигдөр чи миний урд л чимээгүй алхаад байсан' хэмээн шийдэмгий хэлэхэд нь түүнтэй найзлахыг хүсэх биш түүнээс айсан юм.Бүгд л тэгж эхлэсэн шүүдээ... Найзууд болох уу? Ядаж найзууд байж болно биздээ. Энэ үгнээс л бүх зүйл болсон... Найзууд.....
Түүний хариултанд нь толгой сэгсэрчихээд дэлгүүр орон түүний сүүг өөрийнхөө кофег авчихаад эргэн сургууль руугаа ганцаараа алхана.....
Хичээлдээ суучихаад түүнээс цугтан ангиас хар хурдаараа гаран алхалаа . Ахиад л тэр намайг хүлээгээд зогсож байв.. 'Наби' гэх түүний зэвүү хүргэм хоолойг сонссон ч сонсоогүй юм шиг хажуугаар нь зөрөн алхахад тэр хойноос минь ирэн гарнаас атган намайг зогсоох нь тэр.
'Гуйя Наби намайг сонсолдоо би хэдий болтол чиний хойноос ингэж гүйх ёстой юм бэ? Би чамд хэлсэн шдэ би чамд хайртай намайг уучлаарай бүгдийг мартаад шинээр эхлэе тэгэх үү? Би үнэхээр тэр зүйлд ямар ч буруугүйг чи мэдэж байгаашдээ'
Түүний хэлсэн үг үнэхээр адгийн сонсогдож байна. 'Би буруугүй гэнээ! Дахиад шинээр эхлэе гэсэн үү? Битгий инээд хүргээд бай! Би хэний ачаар одоогийн энэ арчаагүй амьдралаар амьдарч байгаа билээ! Хэн чамайг энд ирээд ичих ч үгүй надтай уулзаадах гэсэн юм. Ина юу? Эсвэл тэр Хёншиг чин уу? Ан Мүнхёг би чамайг ахиж харахыг хүсэхгүй байна! Битгий мартахыг хүсдэг дурсамжуудыг маань сэргээгээд бай!!!!!' хэмээн байдаг чадлаараа орилоод гараа авах гэсэн ч миний гарыг тас атган зогсоно. Хойноос сургуулийн хүүхдүүд гарж ирэн намайг гайхан харж байтал тэр дундаас өнөөх Юнги гэгч гарж ирэн Мүнхёгийг цохиж унагаан миний гарнаас барин ' Хүсэхгүй байхад нь битгий хоргоогоод бай гаж новш минь наа чинь чиний түүний гарыг өвтгөсний шан' гэж хэлээд намайг чирэн алхалааа.............
Мүнхёгийг үлдээн нилээн явсаны эцэст тэр миний гарнаас тавин 'Зөвшөөрөлгүй чиний хэрэгт оролцсонд минь уучлаарай. Чи дургүй байгаа юм шиг болохоор чинь л чамд туслах гэсэн юм шүү' гэж болгоомжилсон өнгөөр хэлэхэд нь 'Баярлалаа чи надад тус болж чадлаа..' хэмээн амандаа бувтначихаад ойролцоох савлуур дээр суухад тэр ч бас хажууд минь суув. 'Хэрвээ гунигтай байна гэвэл хажууд чинь суугаад тус болохгүй ч гэсэн хамт байж болох уу?' гэх түүний үгийг сонсоод надад 2 бодол төрсөн 1т түүнийг хажуудаа үлдээн хамт байх 2т түүнийг явуулж ганцаараа үлдэх....
'Гэхдээ би ганцаараа баймаар байна' хэмээн түүний нүдрүү харан хэлэхэд минь тэр надруу удаан хугацаагаар ширтээ байгаад яваад өгөв.....
Бодох юм энэ хэвээрээ би том хүн болох юм бол чухал хүмүүсээ алдаж дуусах байхдаа....
Харамсана хэнтэй ч холбоо тогтоож чадахгүй би өөрийгөө тусгаарлаж ганцаараа үлдэж байгаадаа
ВЫ ЧИТАЕТЕ
+миний өмнөөс бичсэн миний түүх+
Short Storyэнгийн уйтгартай нэгэн хэмийн амьдралаар амьдардаг Ким наби охины өрөвдөлтэй амьдралд хэн нэгэн орж ирэх бол уу? хэтэрхий өрөвдөлтэй охины амьдрал өөрчлөгдөх үү? Яагаад өрөвдөлтөй амьдралыг сонгосон юм бол?? Уг өгүүллэгийг уншаад түүнийг бага ч боло...