DIE

69 10 3
                                    

Үхлийн дараа юу байдаг бол?... үнэхээр энэ бүхний дараа тайван амгалан байх болов уу? аль эсвэл энэ бүх өвдөлт шаналалыг мэдэрсээр байх уу? хүн үхэхэд яг юуг мэдэрдэг юм бэ? Зарим хүмүүс үхлээс айж зарим нь дэндүү их хүсдэг шүүдээ.. Магадгүй би одоо тэр дэндүү их хүсдэг хүмүүсийн эгнээнд нэгдчих шиг боллооо.

Амьдрах хүсэл үнэхээр үлдсэнгүй бололтой магадгүй ингээд үхчихвэл дээр биз. Угаас намайг мэдэх тэр жижигхэн тосгоны амтай хүн бүр амиа хорлосон гэж ярьж байснаас хойш зүгээр л үхчихье..

Хамгийн сүүлийн мөчөө хамгийн тайван амгаланг мэдэрдэг газраа өнгөрөөхийг хүсэж том цонхныхоо урд таазнаас уяа татан зогсов.

Одоо ганцхан хөдөлгөөн хийхэд л хангалттай. Хамгийн сүүлийн дүрслэлүүдийг нүдээрээ харж тархиндаа сийчихийг хүснэ.

Өнөөх мухлагийн залуу цэцгийн дэлгүүрийн эгчтэй юм ярин зогсоно.

Бүгд л ижилхэн байна шүү! Яг ижилхэн мэдрэмж өгч байна.

Ээжээ охиныгоо уучлаарай.. Хамгийн түрүүнд энэ үгийг хэлэхдээ өөрийгөө хамгийн муу охин гэдгийг үнэхээр сайн ойлгож байна. Муу охиноо хамгаалах гэж тэр газарт байхад тань эргэж нэг ч очилгүйгээр холын хол явах гэж байгаад минь уучилаарай.. Охин тань энэ бүх зүйлийг давж чадахгүй нь бололтой..

Өөрийн эрхгүй нүднээс нулимс гаран урсаж эхлэв. Аманд минь дусал бүр нь амтагдаж давсархаг гашуун оргино...

Надад амьдрал яг ийм л хэтэрхий давсархаг гашуун огтхон ч гайхалтай амттай зүйл алга. Магадгүй би төрөх ёсгүй байсан байх ээжээ.

Вы достигли последнюю опубликованную часть.

⏰ Недавно обновлено: Apr 08, 2021 ⏰

Добавте эту историю в библиотеку и получите уведомление, когда следующия часть будет доступна!

+миний өмнөөс бичсэн миний түүх+Место, где живут истории. Откройте их для себя