part 4

2.3K 201 3
                                    

Маргааш нь би хичээлдээ очоогүй дээр бас үнэхээр биеэ дийлж босох ч тэнхэлгүй байлаа. Сэтгэл санаа муу байгаа дээр өчигдөр харьж явах замдаа хэдэн охидууд нийлж миний дээрээс ус асгасан тэгээд нойтон хувцастай шөнө сэрүү орсон байхад гэртээ ирсэн.

Тэгээд л одоо би энд халуураад нозоороод хэвтэж байна. Одоо Жонгүг юу хийж байгаа бол уурандаа дэлбэрэх нь холгүй байгаа биз. Би очсон бол гарцаагүй надад уураа гаргаж хавийн хүүхдүүдийн анхаарлыг татаж намайг улам муу нэртэй болгохыг үгүйсгэхгүй. Тэгсэн ч би тэр хүмүүсийн харц ярьж байгаа яриа бүгдэнгээс айж байна.

Утас өглөөнөөс хойш хангинах ба би хэн залгаж байгааг нь мэднэ. Тэр мэдээж Жонгүг. Авах юм бол намайг утасны цаанаас зодчих юм шиг санагдан утасныхаа дууг хаан ээжийн өгсөн гаатай сүүг уун хэвтэж байтал доороос ээж:Жонгүг ирлээ гэж хэлэхэд нь би арай гэж босон хаалгаа цоожлон буцан орондоо орон хэвтэв.

Яагаад бие халуун оргиод байгаа мөртлөө бүх бие ийм цэв хүйтэн байгаад байнаа. Би дааран улам хөнжилдөө шигэдэх бол хаалган дээр Жонгүг ирэн тогшин: Бинаа хаалгаа онгойлго гэж зөөлхөн хэлэх бөгөөд одоо зүгээр л ээж доор байгаа болохоор ийм зөөлхөн харьцаж байгааг би мэдэж байсан болохоор гүрийсээр хаалгаа онгойлгохгүй нүдээ анин хэвтэв.

Тэр хэсэг хаалга тогшиж байгаад чимээгүй болох ба удалгүй гаднах хаалга дугарав. Ашгүй яваад өглөө гэж бодож байтал удалгүй хаалга нүдэн: Яа Ким Юнбин хаалгаа онгойлго гэж байна гэж чангахан хэлэх ба одоо л ойлголоо.

Сая Жонгүг биш ээж гараад явсан болохоор Жонгүг одоо унаган зангаа таниулж байгаа юм. Хаалга зогсоо зайгүй нүдээд байсанд ядаргаатай толгой өвдөж ядаж байхад улам өвтгөөд байсан болохоор арга ядан хаалгаа тайлав.

Миний хамаг хөлс цувсан бараг зогсоогоороо зогсох ч тэнхэлгүй болсон байв.

Би хаалганы цоож онгойлгов уу? Гүү юу? Жонгүг ихэд ширүүн царайлсаар орж ирэв. Тэгэх нь мэдээж лдээ одоо  сургуулиар дүүрэн түүний нүцгэн дээрээс нь гурвалжин бандааштай зураг тарсан юм чинь би харин арчаагүй биеэ үнэлэгч гэсэн цол хүртсэн миний урд хөмсөг зангидан зогсож байгаа энэ хүнээс болж.

Би нүдээ эргэлдүүлэн: дараа энэ хэрүүлээ хийж болох уу?
Жонгүг миний мөрнөөс чанга барин:чи тэр зургийг тавьсан биздээ
Би инээн: би тэгсэн асуудал байна уу?
Жонгүг наашаа улам уурлан: чи яаж чадаж байнаа. Одоо миний нүцгэн зураг сургуулиар дүүрэн тарсан байна. Надад нүүр хийж гишгэх ч газар алга
Энэ үг нь түүний ямар амиа хичээсэн хүн гэдгийг нь батлаад харуулж байх шиг.
Би түүний гарыг тавиулан:боль... чи өөрөө намайг янханаар бичсэн биздээ. Энэ чинь чиний нүцгэн зурагны хажууд юу ч биш-
Жонгүг: тэгэхдээ тэр бичсэн зүйл үнэн биздээ? Гэж надаас харцаа ч салгалгүй хэлсэн юм.

Тэр намайг янхан гэж хардаг байж. Өвдсөн болоод ч тэрүү сэтгэл санаа тэрхэн зуур хямран өөрийн эрхгүй нулимс нүдэнд хуран хэтэрхий их гомдсондоо хэтэрхий их уурласандаа би түүн лүү зүгээр л нулимстай нүдээр дэндүү удаанаар ширтсэн юм.

Би түүнийг түлхэн: ГАР!! Яг одоо зайлаад өг мэдэв үү? Новш минь гэж арай ядан хэлэн түүнийг түлхэнэ. Миний бие тэнхэлгүй дээр би одоо ч халуунтай байгаа болохоор бүх биеэ дааж ядахад үнэхээр хэцүү байсан юм.

Тэр харин юу ч хэлэгүй намайг харсаар л байсан би хаалгаа хаахаасаа өмнө түүн лүү муухай харан:одоо хоёулаа зүгээр л танихгүй хүмүүс шиг байя. Нэг нэгнээ зовоохгүй бас өдөхгүй уурлуулахгүй гомдоохгүй зүгээр л танихгүй хүмүүс шиг байя гэж хэлэн хаалаа нүүрнийхэн өмнүүр чанга гэгч чинь саван хаалаа.

Би орондоо орон тэвчиж байсан нулимсаа зөнгөөр нь урсгасан юм. Би Жонгүгаас уучлалт гуйхыг хүлээгээгүй тэгэхдээ би түүнийг арай ч ийм хариулт хэлнэ гэж бодоогүй.

Сэтгэл дотор үнэхээр юу ч үгүй бутран унаж байгаа энэ мэдрэмж яг юу юм болдоо. Түүнд хэтэрхий их гомдож уурласандаа би одоо ч амьсгалж ч чадахгүй нь.

Би бараг 7 хоног халуурч хэвтэн бие арай гайгүй болоход ээж намайг хичээлдээ яв гэж хөөсөн юм.

Одоо хараал идсэн сургууль руу орох юм бол жигшсэн нүд шивэр авир хийх басамжилсан инээмсэглэл угтана гэж бодохоор л зүрх салганан гарны хөлс бурзайна.

Би хөлөө зөөж ядан аль болох хүмүүс рүү харахгүйг хичээн доошоо харж явах ба урд байсан хүмүүс бүгд надад зам тавьж өгөх нь тэд нар надаас жигшиж байгаагийн илтгэж байгаа юм шиг санагдана.

Би доош харж явж байтал хэн нэгний цээжийг мөргөчихөв. Би баруун тийш болон гарах гэхэд тэр баруун тийш яван зүүн тийш гарах гэхээр зүүн тийш болон намайг хашаад зогсчихов.

Би арга ядан дээш харвал миний энэ дэлхий дээр хамгийн их үзэн ядсан хүн урд юу ч болоогүй юм шиг малийн зогсож байв.

Би зүгээр л юу ч хэлэхгүй хажуугаар нь зөрөх гэтэл тэр гарнаас татан цээжиндээ наан тэврэхэд нь л цочирдон түлхэх гэсэн ч хэтэрхий чанга тэврээд байв.

Дараа нь тэр тэвэрсэн чигтээ хоёр тийш найган: миний хайрт Бинаа битгий уурла лдаа гуйя. Би үнэхээр новш шиг ааш гаргаснаа мэднэ. Тэгэхдээ одоо ч би чамд хайртай. Би чамайг хэтэрхий их гомдоосон. Намайг уучилдаггүй юмаа гэхэд гэдсэнд байх хүүхдээ бодоод надад дээр буцаад ирээч дээ. Цаашдаа юу ч болсон би чиний дэргэд үүрд байх болно....

Гэдсэнд байх хүүхдээ....

•Toy•✔✅Where stories live. Discover now