part 11

2.4K 192 5
                                    

Гина тэгж хэлчихээд хамаг хүчээрээ хаалга саван гараад явчихав. Би гарсан даруйд нь түүний гэдэс рүү тохойдон:чи яг юу төлөвлөөд байгаа юм айн?

Жонгүг гэдсээ барин наашаа муухай харан: зүгээр л тоглож байна шдээ би түүн лүү нэг муухай харчихаад хаалгаар гарах гэтэл тэр гарнаас татан:хаачих гэж байгаа юм? гэхэд нь гараа татаж аван:гэр лүүгээ харъя гэхэд Жонгүг ч бас дагаж гаран:би чамайг хүргэж өгөх гэж байна гэж бодож байна уу? Үгүй шүү би зүгээр дэлгүүр орох гэж байна гэж хэлэн урд гараад алхаад эхлэв.

Би харин түүний нурууг ширтэн амандаа үглэн явна яг үнэндээ Жонгүгийг багадаа крашилж явдаг байж билээ. Түүний сэргэлэн цовоо найрсаг занд татагдаж бас түүний инээмсэглэлд унаж тусдаг байж билээ. Одоо бодоод байхнээ тэр үед Жонгүг охидууд гэж ярьдаггүй энгийн цовоо сэргэлэн хүү байсансан.

Одоо харин ямар болсоныг мэдэхгүй нь тэр бүх зүйл нь хэвэндээ байгаа мэт ч тэрний сэтгэл рүү өндийвөл бүх зүйл орвонгоороо эргэсэн тийм болохоор л би түүнд дурлаж болохгүй... ахиж лав биш...

Тэр гэнэт эргэж харахад би цочин нэг ухарвал тэр наашаа нэг харан: чи яагаад хойно яваад байгаа юм?

Би: тэгээд яах ёстой юм?

Жонгүг:хажууд яваач

Би нүдээ эргэлдүүлэн:хэзээдээ хоёулаа нээх зэрэгцэж яваад байдаг билээ дээ...

Жонгүг:жоохон байхад дандаа л хэлхэлдээд л явдаг байж билээ гэхэд би ахиад ширүүн зан гаргачих шиг болсон учир хажууд нь очин: бүх юм л өөрчлөгддөг. Чи ч би ч бүх хүмүүс цаг хугацааны эрхээр өөрчлөгддөг гэхэд Жонгүг зүгээр л хажууд юу ч хэлсэнгүй.

Жонгүг дэлгүүр лүү орон би цааш гэрийн зүг алхаж байтал миний хөөрхөн дүү явж байв. Би түүнийг сугадан аван:за бацаанаа яагаад гудайчихаав?

Сүүбин уйлах гэж байгаа хүүхэд шиг:би яах уу? Яаж сэтгэлээ татах уу?

Би өөрөө ч энэ асуултын хариуг мэдэхгүй тул би мөрөө хавчин:мэдэхгүй юм даа зүгээр л өөрийгөө хүчлэх юм болов уу?

Гэнэт ард Жонгүгийн хоолой бид 2ыг эргэж харуулахад хүргэнэ.
Жонгүг: хамгийн найдвартай арга нь өөр хэн нэгнийг олох. Өөрийн сэтгэлийн шархыг бөглөх өөр хэн нэгнийг олох

Сүүбин:хэтэрхий харгис биш гэж үү?

Жонгүг бид 2ын голоор орон:хайр өөрөө харгис гэж хэлэхдээ тэр огтхон ч нүүрний хувирал үзүүлэлгүй Сүүбин руу ширтэнэ.

•Toy•✔✅Where stories live. Discover now