THE GIRL HE LOVES: CHAPTER TWO.
— '...and then i met him'
-
"Хөөе, яасан бэ? мэндлээч ээ"
Жонгүг гарыг минь хөнгөхөн илээд доош тонгойн шивнэхэд л би өөрийгөө гараа тас атгаад Тэхён руу цоо ширтэн зогсож байснаа анзаарав. Тэр ч бас өөдөөс минь өгүүлэмж үгүй харцаар зөрүүлэн ширтэн зогсох агаад бодол минь тэр чигтээ өнгөрсөн нэрт мананд бүдрээд одоо гэх үнэнд хөөгдөх шиг л тэр чигтээ замбараагүй санагдахад харцаа хурдхан доошлуулаад эв хавгүйхэн бөхийвөл Тэхён зүгээр л толгой дохих аж.
"Жон Жонгүг, ямар нэг зовуурь байна уу?"
Намуухан хэлсэн Тэхёны үгэнд Жонгүг хурдхан гэгч нь толгой сэгсэрсээр "Үгүй ээ, хааяа зүрхний хэм алдагдаж байгаагаас бусдаар одоогоор гайгүй л байна. Аан тийм, өглөө хэсэг хугацаанд амьсгалын дутагдалд орсон"
Тэр шинэхэн эмчээс багахан эмээж байгаа гэдэг нь түүний үйлдэл бүрээс тодхон харагдаж байлаа. Гарынхаа хуруугаар оролдон, хоолой нь хааяа, хааяа чангарч нүд нь байж болох хамгийн том болчхоод нэг газраа тогтолгүй ийш, тийш бүлтгэнэх аж.
Сонирхолтой юм. Миний мэдэх хамгийн зоригтой нэгэн Тэхёны өмнө сандарч байна.
Харин миний хувьд өөрийгөө чадахаараа хянах гэж хичээсэн ч нэг л мэдэхэд харц минь Тэхён руу чиглэчхээд байх нь тэр. Үнэндээ удаан хугацааны дараа түүнийг ахин харж байгаа болохоор тэр үү эсвэл зүгээр л Тэхён хэзээний ширтээд л баймаар тэр нэгэн хэвээр байгаа болоод ч тэр үү би түүнээс харцаа салгах гэж яараагүй юм.
YOU ARE READING
The Girl He Loves || kth.
Fanfiction- 'Take me to the Heaven' she said. - 'You are Heaven' he replied. - || KTH FANFICTION!! || [ BLUE AND GREY! ] Start writing | 2023.02.18 | Credits to Sorannn.