THE GIRL HE LOVES: CHAPTER FIVE.
— 'but...you promised'
-
Эмнэлгийн орон дээр амьсгаагаа арай ядан авсаар нүдээ алгуурхан нээсэн даруйдаа би хажуудаа зогсох хүмүүсээс харц буруулан буруу тийш харан хэвтлээ. Толгой дотор минь хэдэн мянган жижигхэн зүү сүвэгчлээд орчихсон мэт энд, тэнд хатгуулан өвдөж, цээжин дээр минь том хар бул чулуу байгаа мэт амьсгал авахад хүртэл дэндүү хүнд санагдана.
Нүдээ аниад болсон бүх зүйлсийг эхнээс нь зөвөөр бодохыг хүссэн ч үнэндээ толгойд орж ирэх юу ч байсангүй. Үнэндээ ийм үед болоод буй үйл явдлыг хэрхэн тайван зөвөөр хүлээж авахаа ч мэдэхгүй нь.
Үндсэндээ бол би газарт булагдсан үндэс байхад тэд надаас дөнгөж нахиалж байгаа бяцхан цэцгийг минь тастаж авар гээд байна шүү дээ.
Нүдэнд минь торох гомдлын уйтай нулимс хязгаараа даван хяналтгүй урсаж эхэлсэн даруйд би гараараа нүүрээ хаахаар завдсан ч дусал залгачихсан гараа дэмий л татсаар дэрэндээ чадахаараа шигдэв.
Хармааргүй байна.
Айх, айдасгүй хэнэг ч үгүй хүүхдийг минь алах талаар ярилцаж байсан тэдгээр хүмүүсийг харах нь битгий хэл үнэндээ ингээд хамт байхыг ч хүсэхгүй нь...
YOU ARE READING
The Girl He Loves || kth.
Fanfiction- 'Take me to the Heaven' she said. - 'You are Heaven' he replied. - || KTH FANFICTION!! || [ BLUE AND GREY! ] Start writing | 2023.02.18 | Credits to Sorannn.