THE GIRL HE LOVES: CHAPTER THREE.
— 'I really don't know what went wrong.
I grew up with a blue question mark in my mind'- Blue & Grey "BTS"
- JUNGKOOK POV-
"Хөөе, Жонгүг. Тэрийг хар даа"
Утсаа гарган цагаа харвал өглөөний долоон цаг хорин таван минут болж байна. Нүд минь анилдан, бие минь сульдах авч буцаад өрөө рүүгээ орох хүсэл яагаад ч юм огтхон ч төрсөнгүй.
Намрын яг дунд сар болоод ч тэр үү өглөөний агаар сэрүүхэн авч цаанаа л нэг таатай санагдсанд би ямартай ч эхлээд уртаар амьсгаа авчхаад бага зэрэг сунгалт хийгээд амжлаа.
Өөр дасгал хийхийг хүссэн ч болохгүйгээ санасан юм.
Гурван хоногийн өмнө өглөө гаран гүйж байгаад зүрхэндээ хэт ачаалал өгснөөс болж бараг л таван цаг амьсгалын дутагдалд орон аппарат зүүж хэвтсэний эцэст Юнги эмчид нэлээд ширүүхэн загнуулсны дээр хүчтэй хөдөлгөөн хийх эрхээ хасуулаад амжсан нь тэр.
Би мэдээгүй л дээ. Гүйж байгаад л ухаан алдаад уначихсан байх...
Бага ангид байхдаа бас яг тэгж билээ. Биеийн тамирын хичээл дээр сагс тоглон гүйж байгаад нэг л мэдэхэд эмнэлгийн орон дээр амьсгалын аппарат залгуулчихсан сэрж байсан удаа надад нэг биш нэлээд хэд бий.
YOU ARE READING
The Girl He Loves || kth.
Hayran Kurgu- 'Take me to the Heaven' she said. - 'You are Heaven' he replied. - || KTH FANFICTION!! || [ BLUE AND GREY! ] Start writing | 2023.02.18 | Credits to Sorannn.