THE GIRL HE LOVES: CHAPTER ONE.
— 'Эхлэлийн өмнөх төгсгөл...'-
"Юнги...тэр эмч чинь миний судсыг олохгүй бол яах юм?"
Би өглөө боссон даруйдаа л эмнэлгийн цагаан хувцсаа бүдэг ягаан өнгийн даавуун хослолоор солин өмсөөд өрөөнийхөө хамтрагчаас сонссон цуурхлаа шалгаасаар эмчийнхээ араас хачиг шиг л даган явах бол тэр чимээгүй л үзлэг хийх ёстой өвчтөнүүдийнхээ өрөөгөөр орон өвчтөний түүхээ нягтлах аж.
Өрөөний минь хамтрагч Жонгүгийн хэлснээр Юнги эмч биднийг шинээр ирж буй өөр эмчид хариуцуулж өгч байгаа гэсэн. Миний хувьд би зүрхний архаг дутагдал өвчнөөр эмнэлгийн хяналтад орж эхэлсэн мөчөөсөө л Юнги эмчийн хяналтад байсан учраас түүнээс өөр эмч дээр очихыг хүсэхгүй байгаа бол Жонгүг урд талын өрөөний охиноос өөр эмчийн хяналтад орж байгаадаа дургүйхэн байгаа. Би гомдолтой байна.
"Юнги, чи мэднэ шүү дээ. Би тариа хийлгэхээс айдаг. Тэгээд тэр эмч чинь тариа хийхэд намайг загнаад байвал яах юм бэ?"
"Бурхан минь, Сора"
Түүнийг үзлэг хийх бүх л хугацаанд тасралтгүй араас нь дагаж, түүний хяналтанд үлдмээр байгаа талаараа чин сэтгэлээсээ амаа өвдтөл ярих минь эцэст нь түүнд ядаргаатай санагдав бололтой. Тэр халатнаас нь зуурах гарыг минь зөөлөн тавиулаад нүдээ нухалсаар санаа алдлаа.
YOU ARE READING
The Girl He Loves || kth.
Fanfiction- 'Take me to the Heaven' she said. - 'You are Heaven' he replied. - || KTH FANFICTION!! || [ BLUE AND GREY! ] Start writing | 2023.02.18 | Credits to Sorannn.