01.

4.5K 344 91
                                    

🌸🌸🌸

Зүгээр л итгэ.

🌸🌸🌸

"Би найз залуу захиалах гэсэн юм."

"Таны захиалгыг хүлээж авлаа."

"Захиалга 7-14 хоногийн дотор ирэх болно. Бид таньд удахгүй хариу хэлнэ."

Өдий 20 хүртлээ ганц ч удаа найз залуутай байж үзээгүй түүний хувьд онлайн дэлгүүрээс юм захиалахад хэтэрхий эгзэгтэй бас түүний санаанд ч багтахааргүй зүйлс ар араасаа цуварна гэж төсөөлөөчгүй байсан биз.

Ялангуяа найз залуу захиалахад ямар байсан бол. Хэдэн олон мянган сонголт дундаас зургийг нь хараад сонгоно гэдэг өвсөн дотроос зүү хайхтай л адилхан.

♦️♦️♦️

Ганц сандаргаж байсан зүйл нь яг зураг шигээ ирэх болов уу? Хэрвээ зураг шигээ биш байвал яанаа.

Оюутан хүнд тийм ч их мөнгө байгаагүй. Бас цагийн ажил хийдэг ч хангалттай ихийг цуглуулж чадаагүй. Өөрт байгаа хэдхэн төгрөгөөр өөртөө зориулаад найз залуу захиалчихсан.

"Бурхан минь над шиг солиотой хүн байдаг болов уу?
Гурван жил цагийн ажил хийж, хөлсөө урсгаж олсон бүх мөнгөөрөө найз залуу худалдаад авчихдаг."

Өдөр бүр өөртэйгээ ярьж, толинд харж, нүдээ бүлтийлгэн өөрийнхөө хийсэн үйлдэлд итгэж чадахгүй хацраа чимхэн зогсох даруухан охин.

Өдөр хоногийг нэгд нэгэнгүй тоолсоор. Утсаа байнга шалгасаар.
Хичээл дээрээ, гэртээ байхдаа, гудамжаар алхахдаа ч утасруугаа ширтэн онлайн дэлгүүрийн хариуг хүлээсээр.


Гэхдээ би яг нэг зүйлийг дутуу хараад захиалчихжээ. Түүний өндрийг харахаа мартчихсан байна.
Яанаа би ямар тэнэг юм бэ?
Намхан байвал яанаа.
Үгүй ээ надаас намхан байвал.
Арай ч үгүй байлгүйдээ би өөрийгөө хэтэрхий өндөр гээд төсөөлчихжээ. Гэхдээ жинхнээсээ намхан байвал одоо би яанааааааааа..

Сэй.
И Сэй гуай.
Хөөё И Сэй.

Хаана байгаагаа гэнэт анзаарч, намайг дуудаж байгаад нь цочисноосоо болоод сандлаасаа босч толгойгоо багшийн зүг эргүүлэхэд нүдний шилээ хамрынхаа үзүүрт тогтоочихсон Хэсол багш надруу шилнийхээ дээгүүр их нухацтайгаар муухай хараад зогсож байсан юм.

ОНЛАЙН ШОП✔ [COMPLETED]Where stories live. Discover now