Бид

21 0 0
                                    

Би яг мартах гэж байсан гээд боддоо... Яг л яг л мартахын даваан дээр... Сая л хүн шиг амьдрахын даваан дээр чи над дээр эргээд ирсэн. Тиймээ би мэдээж чамайг түлхэж чадаагүй... Түлхэхийг ч хүсээгүй!

Магадгүй цаг хугацаа агшсаны тэмдэг юм байлгүй дээ... Тэнийхэд нь харин чи сурсан зангаараа хээвнэг гээч нь надаас холдоно. Тэгээд ахиад л яг мартах гэж байхад буцаад ирнэ... Энэ хэмнэлээр явсаар бидний зурагдсан пянз шиг харилцаа аль хэдийн дөрвөн намрыг үджээ. Хурдан байгаа биз? Тийм ээ их хурдан.

Чи над дээр ирэх дургүй атлаа явах ч бас дургүй гэдгээ мэддэг үү... Яг л хоёр иртэй хутга шиг. Аль тал нь жинхэнэ чи гэдгийг мэдэх гэж би өчигдөр шатаж явсан, өнөөдөр шатаж явна маргааш ч мөн адил шатах болно!!

2020.11.20
-Мичид-

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 26, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Чамдаа Where stories live. Discover now