Тэр явж байна... Эргэж хэзээ ч ирэхгүйгээр... Араас нь ширтэн зогсох нэгэн лүү хүйтэн нуруугаа харуулан одож байна. Гагц тэр зөв газраасаа явж байгаа ажээ. Явах ёстой газраасаа явж байгаа нэгний ар нуруу ямар үзэсгэлэнтэй харагддаг гээч.
Жинхэнэ эмэгтэй хүн чимээгүй хайрлаж, удаан тэвчиж, гэнэт явдаг гэж энэ! Дэргэд нь байхад хайрлаж чадаагүй хэрнээ явсан хойно нь л үгүйлэн, хайрлах сэтгэл сая асдаг нь эр хүмүүний гэм биш зан бололтой. Гэвч эмэгтэй хүн гэдэг явж байж л, үхэж байж л түүндээ үнэ цэнтэй нэгэн болно гэдгийг мэдэхээрээ сэтгэл нь хэдий шаналах байсан ч тэр л хүнд үнэ цэнтэй нэгэн болж үлдэхийн тулд явахад, үхэхэд үүрд бэлэн байдаг. Мэдээж тэд явсан хойноо, үхсэн хойноо голдоо ортол шаналж, харамсдаг... Гэвч түүндээ л... түүндээ л ганцхан хором ч болтугай өөрийгөө үнэ цэнтэй нэгэн гэж мэдрүүлэх нь хүн болж төрснийх нь хамгийн том эрх ямба буй...
YOU ARE READING
Чамдаа
RomanceЭнэ дэлхийн хамгийн гунигтай гурван зүйл юу гээч? Эргэж уулзахгүй хүн Эргэж ургаагүй цэцэг Эзэндээ очоогүй захидал... •Хаан Дарьт•