Өөрийгөө би цас гэж боддог, алгаа тосон мишээн зогсох жаахан хөвгүүнийг нь харин чи гэж төсөөлдөг...
Цас шиг хүйтэн зүрх минь чам дээр очоод л бүлээссэн болохоор зүрхээ би ганцхан цастай л жишдэг юм... Тэгэхээр чи миний зүрх нэгэн цагт бүлээн явсаны дурсгал.
Харин одоо зүрхний минь дэргэд чи алга, чамайг хүлээсэн ганцаардмал нэгэн зүрх тэвчээр заагаад л байж байна. Үнэндээ хэн ч хэрэггүй юм шиг энэ бардам харцны минь цаана ийм хэврэгхэн зүрх байдаг гэж хэн ч санаагүй биз. Нүдний минь цаадах нүдийг, зүрхний минь гүн дэх зүрхийг, баяр баяслын минь уг дахь гунигийг хараагүй зарим ухаантнууд намайг юу гэж хочилдог гэдгийг чи мэдэх үү? Их зантай сэтгэлгүй амьтан гэдэг юм. Ганцхан чамд л үнэнч үлдэх гэсэндээ өөр нэгний сэтгэлийг хүлээж авалгүй түлхсэний минь төлөө, "Хүлээж байгаарай,би заавал чам дээр иргэж ирнэ" гэсэн үгэнд чинь итгээд ганцхан чамайг л хүлээсний минь төлөө, аниргүй чамайг хайрлаж бусдад чиний тухай дэлгээгүйн миньтөлөө тэд намайг ингэж хочилсон юм даа... Гэхдээ чамаас болж зовох нь л надад жаргал юм шиг санагдаж байхад би яалтай.
2020.11.18
-Мичид-
YOU ARE READING
Чамдаа
RomanceЭнэ дэлхийн хамгийн гунигтай гурван зүйл юу гээч? Эргэж уулзахгүй хүн Эргэж ургаагүй цэцэг Эзэндээ очоогүй захидал... •Хаан Дарьт•