Vincenzo Mitchell Gray

207 28 5
                                    

Хэн чамд энэ хорвоод жинхэнэ хайр байдаггүй гэж хэлэв..? Тэр худалчийн хэлийг таствал таарна.

-М.А.Булганов

"Би бол сэтгүүлзүйн хорооны эрхлэгч Хенри.Хенри Гарнет (Henry Garnet).."

"Тиймээ уулзахад таатай байна.." би тухгүйгээр,утгагүйгээр түүний өөдөөс инээмсэглэв. Тэр миний цухлыг төрүүлэхүйц царайтай юм. Дорд үзэх гэсэнгүй энэ түүний гараа хөдөлгөх бүрт тодоор үнэртэх хурц үнэртэй холбоотой гэж би өөрийгөө өмөөрье.Мөн зүүн хацар дээр нь байрласан дунд зэргийн улаан мэнгийг тойрч ургасан улбар хүрэн сахал. Би түүнийг эртний Ромчуудын үр удам байх гэж таамаглаж байна..

"Харин энэ бол..."

"Би Ви..Би Винчензо Митчелл Грэй (Vincenzo Mitchell Gray)" Хенригийн үгийг таслан чанга дуугаар өөрийгөө танилцуулсан залуу,түүний зүг эгцлэн харж амжихаас өмнө тэрээр хурдтайгаар өрөөг орхин гарах аж.

Луйзианад эхлүүлсэн эхний өдөр тийм ч таатай бус өнгөрөв. Дөнгөж ирсэн ч би бүтэн өдрийн хичээлийн хуваарийг өөртөө хүлээн авахаас гадна, цаг бүр дээр намайг хэн гэдгийг мэдэхийг хүссэн профессор бүрт өөрийгөө танилцуулах шаардлагатай болов. Өвлийн улирал энэ жил ,магадгүй энэ мужид эрт эхэлдэг учир гадаа эрт харанхуйлж мөн борооны үүл наашилж модон үндсээрээ сугарах нь уу гэлтэй л хүчтэй салхи тавих аж.

"Изабелл байхаа энд суувал дургүйцахгүй биз.." нийгмийн танин мэдэхүй орж байхад надад номоо зээлүүлсэн улбар үст гартаа үдийн цайгаа барьсаар ийн асууж би түүний хариуд хөнгөн толгой тохив.. Эцэг эх минь намайг харилцааны доголдолтойн дээр үгсийг үргэлж буруу өнгө аястай гаргадаг гэж буруушаадаг байснаас би одоо ахынхаа толгойны үсийг стресс хариуцлагаас үүдэн туг тугаар нь унагахгүйг хичээн толгой дохиж эсвэл,толгой сэгсрэнэ. Би ярьж эхлэвэл асуудал үүсэх болно. Тэд тэгж хэлснээс хойш би тийм байж болох юм шүү.

"Тэгээд шинэ охин байх ямар байна даа. Би хэзээ ч Луйзианагаас өөр газарт очиж байгаагүй. Энд миний бүх амьдрал байдаг.Эндээ ч насан эцэслэх биз..." тэр ярьж би брокклитой зутангаа хөргөх гэж хутгана. Халуун хоол миний ходоодыг өвтгөөд байдаг юм.Их сургуулийн цайны газар таазнаас шал хүрсэн том цонхтойгоос бүхнийг харах боломж бүрдсэн аж. Мөн би улбар үстийн ярианаас илүү хүчтэй салхинд энгэртээ зүүсэн самбараа алдахгүй гэж хоёр талаас нь атган зогсох хачин залууг харахгүй байж чадсангүй.

Get You The Moon 🌙 Where stories live. Discover now