" .. Би өвлийг хүлээнэ. Үгс хөлдөж амьсгаа царцахыг хүлээнэ.Чамайг хүлээнэ. Өвөл ирэв. Жавар ч дагасан.
.. Би хавар болохыг хүлээнэ. Сэтгэл гэсэж, нулимс урсахыг хүлээнэ. Би чамайг хүлээнэ. Хавар ирэв, бороо ч ялгаагүй.
.. Би зуныг хүлээнэ. Жаргал мэдэрч,баясал ирэхийг ч хүлээнэ. Чамайг ч хүлээхээ мартсангүй. Зун ирэв, баяр баясал ч мөн...
Би намар ирэхийг хүлээнэ. Гуниг хийсч ,уйтгар исгэрэхийг хүлээнэ. Намар ирсэн. Гуниг ч амалсандаа хүрсэн. Тэр ирсэн... Чи л ирсэнгүй..."
"Уйтгартай байна тийм үү хатагтай Изабелл..?" Бостонд дунд сургуульд сурдаг байхад сургуулийн автобусанд дайгдан явахыг гуйдаг байсан хөгшин Жерритэй тун ч адилхан , хараагүй хүндээ худлаа ярихад ихэр нь гэмээр хатагтай Сабина надаас эелдэгээр инээмсэглэн асууж би юу гэхээ мэдэлгүй худлаа л амаа ангалзуулна. Сайхан сэтгэлтэй хүмүүстэй муухай харьцах гэхээр цаанаасаа л гацаж түгдрээд байдгыг яана.. Энэ л сайхан байхын хүч байх. Эмээ минь тун ч сайхан хүн байж билээ. Би эмээдээ л худлаа хэлж чаддаггүйсэн. Сайхан сэтгэлтэй хүмүүсийг гомдоовол надад цаазын ял бууж, хаанаас ч юм аврага сүх чирсэн толгойдоо хар даавуун нүд л гарах зориулалттай баг зүүсэн хүдэр нүцгэн эр толгойг минь ,хөнгөнөөр бол хулгай хийсэн хуруунууд, худлаа хэлсэн хэлийг минь ч тасдаж мэдэхээр санагддаг байж билээ.. Одоо ч тийм байж мэдэх.Бага насны айдас үргэлж л биеийн хаа нэгтээ өөрийгөө чигжээд үе үе цухуйн үзэгдэнэ. Яалтай билээ.
"Уучлаарай хатагтай.. би зүгээр л энд ирээд удаагүй...би.." би цааш үргэлжлүүлж чадалгүй толгой гудайлган суув. Яагаад түүний хичээлд анхаарахгүй байна вэ..? Өөртөө ч хариу өгч чадахгүй нь.. Хачин аа.. Өнөөх хачин залуугийн төрх огтоос гарч өгөхгүй зурагдсан пянз шиг л нааш цааш болон тархинд тоглогдоно.
"Дараагийн удаа илүү ахицтай суралцана гэж найдаж байна Изабелл.." тэрээр харцаа бусад руу чиглүүлэн " Би та нараас сэтгэгдэл хүсэж байна. Чин сэтгэлийн ,талархалын ,тулсан уй гуниг ч тус болно.. "
"Сэдэв нь Хүлээлт.." Хатагтай Сабинагийн хичээл алга ташилт болоод талархалтай төгсөв. Тэр бол гайхалтай сурган хүмүүжүүлэгч гэж Мишель намайг ятгаснаар би нэмэлтээр судлах хичээлдээ түүнийг сонгосон юм. Тэр яг л дундад зууны язгууртны угсааны эмэгтэй шиг харагддаг. Гайхамшиг гэдэг үг түүнд л зориулагдсан гэхэд болно.
YOU ARE READING
Get You The Moon 🌙
Документальная проза...'Cause you are, you are The reason why I'm still hanging on 'Cause you are, you are The reason why my head is still above water And if I could, I'd get you the moon And give it to you And if death was coming for you I'd give my life for you....