Тохиолдлоор гэх үү хувь тавилан гэх үү би муу ёртой хутгалдаж орхисон юм. Адгийн ч гэмээр. Би бүр түүндээ ч дуртай. Танихгүй нэгэн асуувал ганц л хариултаа давтана.
-Муу ёр
"Изабелл энэ үнэхээр хангалттай за юу чамайг хараал ид..."
"Чамаас болж би ахиад л новшийн ажил хайх болж байна. Би найзуудгүй,хамт олон надад алга, чи намайг үгүй хийж байна.."
"Гэхдээ чи хүмүүст дургүй биздээ..?"
"Чи л дэлхийг үзэн яддаг нэгэн нь.. би биш..бяцхан гай таригч.."
Ах минь намайг сургуулийн зогсоолд гал түймэр тавьсныхаа төлөө өмнөд Луйзиана(Louisiana)-руу хөөгдөж байгаад цухалдан үгэлсээр хаалга саван гарч одов.Энэ эхнийх байсан бол тэр магадгүй' Боломж үргэлж ирдэггүй энэ чамд зохихгүй газар байсан болоод л тэд чамайг шилжүүлэх шийдвэр гаргасан байх' гэх байсан , тэгээд магадгүй энэ миний буруугаас үүдэлтэй хотоос хот дамжих нүүдлийн хоёр дахь байсан бол тэр зүгээр л санаа алдаад амьсгалах байсан. Гурав дахь дээр нь тэр зүгээр л чимээгүй ачаагаа баглана. Тэгээд энэ ахин нэг нь ирэхэд ах минь намайг үзэн яддаг гэдгээ илэрхийлэх аж.
Энэ яг л зуршил шиг.Би өглөө бүр шүдээ угаахаасаа өмнө чанамалтай талхаа уудаг. Бага зэрэг бүдүүлэг байж магадгүй юм.Ах минь үргэлж үүн дээр тааламжгүй бус хариу үйлдэл гаргадаг.Би өөрийгөө бор хоолонд орсон цагаасаа гэж үзвэл ах минь миний замбраагүй хоолны дуршлыг үзэн ядаад арван таван жил өнгөрч. Би хүмүүсийг үзэн яддаггүй. Би юу буруу болон зөв байгаад л суралцах гэж хичээж байна.
"Та нар үнэхээр энд үлдэх юм уу..? Гэхдээ яагаад.." Эцэг минь толгой хөнгөн сэгсрээд хариу өгсөнгүй. Энэ түүний дажгүй ажлын байртай холбоотой байх. Түүнд Орланда таалагдаж байгаа, би үгүйсгэж чадахгүй.
"Изабелл томоотой байгаарай..." эцэг минь цөөн ярьдаг хүмүүсийн нэг. Надад зориулагдсан цөөн үгсэд нь 'томоотой,анхааралтай 'гэх нь надтай ярилцах харилцан ярианы ерөн ес аравны есөн хувийн эзлэнэ. Тэр хэлж дуусаад л хуучны дүүжин модон сандал дээрээ хөлөө ачаад сонин тэврээд суучихна.Тун дуугүй хүн шүү. Бага байхдаа аавыгаа зайгаар ажилладаг роботон хүн л гэж боддог байж билээ.
"Бид чадахгүй Изабелл.. хотоос хот дамжсаар ядарч байна. Аав чинь ч хүссэн ажилдаа орсон. Чи хэдийн насанд хүрсэн. Арван найм гэдэг чамалхааргүй том хүн болсон гэсэн үг.Ядаж л бид чамайг ахтай чинь явуулж байгаа шүү дээ..." ээж гараас минь атган түүнийгээ зөөлөн уруулдаа наан үнсээд өрөөнөөс минь гарах аж.
![](https://img.wattpad.com/cover/240044300-288-k497383.jpg)
YOU ARE READING
Get You The Moon 🌙
Literatura Faktu...'Cause you are, you are The reason why I'm still hanging on 'Cause you are, you are The reason why my head is still above water And if I could, I'd get you the moon And give it to you And if death was coming for you I'd give my life for you....