"Манай Юнги гайхамшиг л гэсэн үг. Түүнийг гоц ухаатан ч гэж нэрлэж болно гэсэн шүү."эмэгтэй хүзүүндээ алтан медалиа зүүсэн чигээр хооллонгоо ном унших арван гурван настай математикийн хотын аврага хүүгээ хөршийн хэдэн хүүхнүүддээ сайрхан ярина. "Энэ түүний хотын аврага болж байгаа гурав дахь жил нь. Тэр анх орсон тэмцээн бүрээсээ үргэлж нэгдүгээр байрыг авдаг.."
"Ээжээ би өлсөөд байна.." дундаа амттан өрсөн хүүхдүүдийн дундуур зөөлөн дуу гарсаар тэд түүний зүг харц тусгасанд хиймэл шаргал үст Беттони "Өөүү.." тэр үгээ гүйцээлгүй дургүйлахсан янзтай хоолой засах нь тэр. Аргагүй биз өнгөрсөн долоо хоногт түүний хайртай сэгсгэр цагаан муурны хөлийг Изабелл унадаг дугуйтай явж байхдаа дайрчихсан юм.Золгийн залхуу муур тэр өөрөө л түүний зам дээр байсан шүү дээ. Изабелл сандран хажуу тийш огцом хазайхдаа муурны хөлийг дайрч өөрөө харин зүүн гарын шуугаа айхтар шалбалан унаж орхисон юм. Гэсэн ч энэ бүхнийхээ төлөө Изабелл анхаарал халамж хүртсэнгүй.Хиймэл үст Беттонигийн сэгсгэр цагаан 19-р зууны Перс нэрт байснаас түүнд бүр амь насны даатгал ч мөн байж таарсан юм.Изабелл юу ч хийгээгүй, тэр бүр өөртөө шарх хүртэл авчихаад байхад түүнийг эцэг эх нь зэмлэж харин ахыг нь хайрлан энхрийлнэ.Юнги тэдэнд бурхны бэлэг байхад Изабелл тэдний цусан төрөлтнийх нь хэзээний ч юм хийсэн үйлийн үрийнх нь төлөөс шиг л байв.
Хүн сайн төрж нийгэм түүнийг нь эвдэж орхино. Тэр хэдэн хэсэг л хайр найргүй сийчнэ. Гэхдээ хүн өөрөө нийгэм гэдгийг мартчихаж...
"Хараал идсэн нохойн гөлөг.." тэрээр хоолойныхоо хэрээр хашхичин газар атиран хэвтэх залууг өшигчин түүн рүү нулимсаар "Энийг хүрт хөгийн..."
"Яагаад хэн ч түүнийг болиулахгүй байгаа юм..?" Изабелл цэнгэлдэхийн төв хаалган дээр болж буй зодоон руу нэг гартаа шүхрээ тас атгаж нөгөө гараа Мишельд хөтлүүлсэн чигээр чирэгдэн алхахдаа асуусанд "Ийм зүйл үргэлж л болдог.Винчензо түүний найз охинд хүрэх гэсэншдээ.." түүний хариуг сонссон дариудаа Изабелл түүнээс гараа аван "Тэр хэнд юу ч хийгээгүй.." түүний амьсгаа дээрдэж Мишельрүү хөмсөг зангидан харж,түүнийг давуулан Винчензог хайр найргүй цохих том биетэй эрийг харан шүхрээ газар хаян өмнөө байх Мишелийг хариу ч өгч амжихаас өмнө саяхан гарч явсан хүмүүсийн бөөгнөрүүлэн хаясан хоосорсон шар айрагны шилнээс хоёр гартаа авсаар том биетэй эрийн толгойг онилон шидэж орхив. Тэрээр газраас ахин шил аван өндийхтэй зэрэгцэн залуугийн хашхираан чангаар хадан тэрээр газарт лаг хийн унах нь тэр.
YOU ARE READING
Get You The Moon 🌙
Non-Fiction...'Cause you are, you are The reason why I'm still hanging on 'Cause you are, you are The reason why my head is still above water And if I could, I'd get you the moon And give it to you And if death was coming for you I'd give my life for you....