Далавч байхгүй бол өөр хэн нэгнийхийг авж болохгүй гэж үү ? Энэ чинь өөрт байхгүй зүйлээ дэлгүүрээс авж байгаатай л адил байхад юунд ингэтлээ гайхсан юм гэхэд Тэн дуугарч ядан Гэхдээ би эгэл жирийн хүн байтал яаж сахиусан тэнгэр болж чадах юмбэ ? Би чамайг хүчтэй гэдгийг мэдэх ч байгалын жамыг дагасан нь дээр байхаа Тэюунаа би чамд юу гэж хэлснээ санаж байна л даа гэвч би одоо өөртөө итгэлгүй байна .
: Аль хэдийн нүүдлээ хийчихсэн байхад чиний итгэлгүй болсон надад огт хамаагүй гагцгүү диваажинд очих ёстой гэдгээ л санаж яв анхнаасаа чамд байгаагүй юм биш чамаас булаасныг бүү март бид маргааш гэхэд чамайг байх ёстой газар луу чинь буцаана тийм болохоор яг одоо энд шийдвэр гарга
- Тэюунаа би сайн мэдэхгүй байна хэмээн итгэл муухан хэлэхэд тэр миний гарнаас атган Чамд тийм эсвэл мэдээж гэсэн хоёр сонголт байна аль нэгийг нь сонго сонгохгүй гэсэн үг байхгүй гэж чангахан хэлж орхив . Би ч тэрний чангавтар хэлсэн үгнүүдээс болон тийм гэдэг сонголтыг гартаа авсан юм .
Бид харанхуй ой дунд нилээн явсаны эцэст нэг юм хуучны гэмээр ордоны гадаа ирэв .
Тэюун урд гаран алхаж эхэлхэд би ч мөн адил араас нь дагасан юм . Яг таг харанхуй биш ч гэлээ явж буй замаа харж чадахаар байлаа .Та бүхэн гайхаж байгаа байх яг юу болсон бэ гэхлээр энэ бүхэн намайг бага балчир байхаас эхэлсэн юм . Намайг өсгөж буй эцэг эх маань тийм гоц гойд хүмүүс биш энгийн л айл байсан юм . Үрийн зулай үнэрлээгүй удсан хосууд намайг ойролцоох тосгоны ламтанаас өргөж авсан юм .
Яаж яваад ламтанаас өргөж авсан бэ гэвэл тэндхийн нэгэн гэлэммаа намайг төрүүлсэн юм . Харамсалтай нь тэрээр төрөхийн хүндэрлээр нас барсан мөн би тэр сүмд тийм ч удаан байгаагүй гэнэлээ.
Цаг харавсан сум мэт хурдан өнгөрж би нэгэнт 5аад насыг зооглоод байлаа . Хөдөө тосгондоо л гэхэд манайх ядуу биш ч тэгтлээ их баяжсан айл биш жирийн л хэвийн орлоготой байсан юм . Үүнээс цааш хоёр жилийн дараа тэд надад охин дүү төрүүлж өгсөн юм . Хүүхэдтэй болсон ч өөрийн төрсөн мэт хайрладаг нь хэвээрээ байсан даа .
Энэ мэтчилэн явсаар хорин нас хүрдэгийн даваан дээр нэгэн гай тохиосон юм . Мэдээж тэр гай нь Хуан Хёнжин байсан ...
Тэр яг могой шиг хүнийг өөртөө уруу татахдаа их сайн . Нөхөрсөг байдал хэнэггүй зангаас нь болж би түүнтэй найзалсан хэдий ч хүнээ таньж нөхөрлө гэх эцгийнхээ сургаалийг умартаж орхисон .
Гаднах төрх нь гэнэн цайлган байвч доторх хүн нь яг л чөтгөр шиг
мартах дөхлөө тэр угаасаа чөтгөр шүү дээ тахилын ширээн дээр үхлээ хүлээж хэвтсэн намайг И Тэюун л аварсан юм .Яг юуны төлөө яах гэж гэдгийг одоо зорьж буй газартаа хүрэхдээ л мэднэ байх .
Хёнжинд юу тохиолдсоныг би сайн мэдэхгүй ээ танхим дүүрэн цус байсныг л гагцхүү санаж байна .
~~~
Тэр надад хэлэхдээ энэ нь маш их өвдөнө өмнө байсан зүйл буцаж нийлэхдээ их өвдөлтийг авчирдаг үүнийг давчихсан цагт бүх зүйлс байрандаа орно хэмээн хэлсэн .Бүх зүйлс намайг тойрон эргэж байгаа мэт эсвэл би эргэж байсан ч байж болох юм . Цээж дундуур хатгуулан амьсгалахад хэцүүхэн болж нүд харанхуйлж эхэллээ нуруу минь хотойн яс минь хугарах шиг болсон ч нэг зүйл нээгдэн буцаан хаагдах шиг л болсон юм .
Өвдөлт ч намжиж цээжэнд хуралдсан зүйл алга болсоор ухаан орон өөрийгөө цонхны тусгалд харахад аль хэдийн хүсэж байсан шигээ л болсон байлаа .
Одоо цаг
Хүчтэй болмоор байвал хэрэгтэй гэснээ цуглуул дараа нь бэлтгэл хий ...