Хёнвон бяцхан тэнэглэлээ гайхан удтал суух бол Кюн ажлынхаа хажуугаар сэм сэм түүнийг шалган байлаа. Бужигналдах үйлчлүүлэгчид цөөрөн цөөрсөөр хамгийн сүүлд хөл дээрээ зогсож үл чадах нэгэн найздаа үйрүүлсээр гарч явснаар өндөрлөв. Менежер залуу ч явахаа илтгэхэд тэд хоёулаа үлджээ. Намуухан нил ягаан туяа, дуу шингээгчтэй хар хөх өнгө зонхилсон бааранд аниргүй сая нэг айлчилна. Чангкюн ч удтал зогссондоо багахан ядрах ч хангалттай эрч хүчтэй хэвээр байх аж. Эсвэл сэтгэл нь бие нь таагүй тэгсэн хэрнээ удтал өөрийг нь хүлээж суух нэгэнд зовсон байх.
-Зүгээр үү?
Сая нэг хажууд нь ирэн асуувал Хёнвон аль хэдийнээ тайван байдалдаа шилжчихсэн мишээсээр
-Тиймээ... харин чи ядарч байна уу? гэхэд Чангкюн санаа нь амран тайвшраад
-Маргааш амрах болохоор зүгээр дээ. Түрүүн найз чинь байсан уу? гэсээр дэгжин Хусогийг санан асуувал Хёнвон нүүрний хувиралгүйгээр хариулах юм гэнэ.
-Нэг тиймэрхүү... Ажлын холбоотон ч байж магадгүй? Ер нь мэдэх юм алга.
-Намайг мэддэг бололтой байсан?
-Ийшээ ирдэг талаараа хэлсэн юм.
-Тэгвэл гарцгаах уу?
Кюн ийн асуугаад гадуур хувцсаа өмсөв. Шөнө нэгэнтээ болсныг ч хэлэх үү ялимгүй сэрүү татаж байсан нь мэдээж. Гэсэн ч одод тэнгэрт түгсэн намуухан шөнө байлаа. Яг л тэдний нөхцөлд тохирсон мэт.
-Маргааш амарна гэсэн байх аа?
Хёнвон ийн асуухдаа бяцхан сандрал тээгээд амжих ч түүнийгээ ил гаргалгүйгээр нухацтай асуухад Чангкюн гараа халааслангаа хурдан хурдан хэмнэлээр толгой дохих нь ихэд өхөөрдөм аж. Чухам энэ байдлынх нь үндэс хаанаас гарч ирээд байгааг Хёнвон олсонгүй.
-Энэ удаа... хэмээн хэсэг азнан удалгүй зориг орон асуух түүний асуулт.
-Энэ удаа над дээр ирэх үү?
Тэгснээ ичих мэт ханиалган биеэ барих Хёнвон алхалтаа ч удаашруулна. Харин Кюн асуух мэт харц тулгараад
-Болох юм уу? гэчихэв.
Түүний саяны үйлдлүүд дэндүү өхөөрдөм санагдаад байгааг гайхсан Хёнвон хэсэг бодолгүй хоосон нүд гаргаад зогсчих нь тэр. Тэгснээ удаанаар хариу дуугарах нь нойрмог хүн шиг л харагдах аж.
-Мэдээж болно. Чамд таалагдах байх. Мэдээж миний тухтай сандлыг гүйцэхүйц сайхныг олж чадахгүй л болов уу?