Хёнвон хүйтэнд амнаасаа уур савсуулан алхах Чангкюныг олж хармагцаа амьсгаагаа даран гүйхээ болин ойртохын тулд хурдан алхаа хийх аж. Кюн өөрийгөө буруутгаж байгаа бололтой амандаа бувтнан хаа нэг хөлөө дэвсэж байгаа нь тодхон. Магад урдаас нь харвал хошуу нь унжсан гэдэгт Хёнвон мөрий тавихад ч бэлэн байлаа.
-Им Чангкюн!!
Нэрийг нь дуудахад бондгос хийн цочих Чангкюн эргэж хараагүй ч байрандаа зогсох нь бултах гэж хичээж буйн жишээ.
-Би төгс хүн биш. Надад үнэндээ хийж чадах зүйл тийм ч их байхгүй. Би хоол хийж чадахгүй. Би их залхуу. Өдөржин орондоо хэвтэх бол хийх дуртай зүйлүүдийн минь нэг. Хэрвээ чөлөөт цаг гарвал би одоо ч компьютер тоглоом тоглохыг боддог. Надад байгаа нь өндөр бие. Бас хаа нэг дарчихдаг хэдэн төгөлдөр хуурын ая л байна. Нэг удаа би таарсан баарандаа уухаар ороход чи байсан. Анх удаа л анзаарагдахыг хүссэн. Чамайг намайг анзаараасай гэж үнэхээр хүссэн.
-Чамтай ярилцаж, инээлдэж ... харц тулгарахыг хүссэн... Яагаад гэдгийг мэдэхгүй ээ. Одоо ч мэдэх юм алга.
Хёнвон ийн тайван гэгч нь ярьж эхлэхэд Чангкюн одоо ч өөр лүү нь харсангүй зогссоор байх бөгөөд ердөө ганц алхмын зай үлдэхэд Хёнвон алгуурхан гарнаас нь атган аваад
-Чамайг мэдэхийг хүсээд би чадах чинээгээрээ удаан суудаг болсон. Үнэндээ сандалны тухайд худлаа хэлсэн юм. Би тэр сандалд тийм ч дуртай биш ээ. Зүгээр л тэр байрлалаас чи тод харагддаг юм. Бас би асууж зүрхлээгүй ч үүнийг зүүчихсэн байсан гээд халааснаасаа Чангкюнтай адил энгэрт хатгадаг улаан сарнай гаргаж ирэх нь тэр. Харин Кюн алгуурхан эргэн хараад нэг Хёнвон руу нэг сарнай руу харан уруулаа жимийнэ.
Чухам ямар хариу үзүүлэхээ тэр мэдэхгүй байсан юм. Учир нь энэ амьдралд нь тохиосон хамгийн ээдрээтэй шөнө болж байлаа. Тэгснээ удтал чимээгүй байсны эцэст
-Хён... зайрмаг идэх үү? гэх нь тэр.
Хёнвон ч хурдан хурдан толгой дохино.
-Супернова?
-Хуучинсаг нэртэй байгаа биз? Гэхдээ зөвхөн энэ мухлаг л шөнө дундад ажилладаг юм.
-Ямар зайрмагны мухлаг шөнө дундад ажилладаг байна? гэсээр Хёнвоныг гайхан асуувал мухлагны эзэн нүдний шилээ зассаар угтах нь тэр.
-Чи алийг нь сонгох гэж байгаа юм? гэсээр Хёнвон ч өмнө нь байх сонголтуудаас сониучирхан харсаар асуувал Кюн инээмсэглэсээр