-Ямар хачирхалтай юм бэ?
-Юу тэр вэ?
-Сэрүүн хэрнэ зүүдлээд байх юм?
-Юу зүүдэлсэн гэж?
-Таныг...
Кюн өдрөөс өдөрт дэндүү романтик болж байлаа. Бидний харилцаа дөнгөж эхлэхэд тэр ялимгүй ичингүйрдэг байсан сан. Хэлсэн үгнийхээ дараа ичих ч үгүй над руу нухацтай царайлан хэвтэхэд нь инээхгүй байж чадсангүй.
-Чи үргэлж ийм байсан билүү?
-Хён таны төлөө бол би хэчнээн л бол хэчнээнээр өөрчлөгдөж чадна!
Ингэж хэлээд Кюн бахдалтай нь аргагүй хорон инээх нь гарцаагүй намайг дөнгөх гэснийх биз. Харин би нойрмогхон түүний үгсэд хариу инээгээд жаргалтайгаар нүдээ аниад цонхоор орж ирэх дулаан салхийг мэдрэв. Өвөл дууссан. Хавар болж... зун эхэлсэн. Зуны дулаахан шөнө. Илүү тодорхойгоор шөнө дунд.
-Дахиж Хусог ахтай уухгүй шүү~~~
Кюн зарим үед Хусог ахтай тухлан суудаг болсон. Харин өнөөдөр ялимгүй согтчихоод унтахгүй ярьж суусан нь энэ байсан юм.
Нүдээ аньсан чигтээ хэлсэн үгэнд минь Кюн тэр дороо л амаа хамхих нь бүр ч инээдэмтэй. Түүний эдгээр үгс тэр хүнээс үүсэлтэй гэдэг нь баараггүй. Тэднийг сайн найзууд болсонд баяртай байгаа ч Хусог ах дэндүү болчимгүй үгсийг түүнд зааж өгөх юм.