"Хүн бүр өөр. Үүнийг дахин дахин өөртөө сануул. Учир нь бид зарим үед өөрсдөө ч мэдэлгүйгээр бусдыг өөртэйгөө жишин харьцуулдаг."
Хёнвон гэх залуутай харц тулгарсан бүхэн гайхалтай царайнд нь бүдчин азнана. Түүний тайван тогтуун харц болоод урдуур нь шүргэн буун хөшиг татуулах хар үс нь зураг аятай үзэгдэхэд Кюн ч мөн уусаж байсныг нуух юун. Хэдий ... эрэгтэй хүн байсан ч гэсэн...
-Хёнвон аа? гэсээр нэгэн залууг дуудахад Хёнвон амнаасаа уур савсуулан эргэн харвал савхин хүрэм өмссөн залуу зогсож байх нь тэр.
-Яарч байна уу? гэсээр өнөөх залуу нүүр дүүрэн мишээгээд машин руугаа дохин заавал Хёнвон ялимгүй бөгтийн дурамжхан гэгч нь
-Ах аа? Та чинь зам мэддэггүй шүү дээ? гээд л нүдээ эргэлдүүлээд буцан эргэж хараад алхтал нөгөөх залуу нь хөмсгөө зангидсаар гомдоллож гарав.
-Яахаараа би зам мэддэггүй болчихдог юм? Хүйтэн байхад хүргэж өгье гэж байхад!! Хёнвонаа?
-Тэгвэл өнгөрсөн удаад яагаад манай гэр хүргэх зам танай гэрийн зам руу орчихдог билээ?
-Би зүгээр хамт юм ууя л гэж гуйсан биздээ? Хатуу сэтгэлтэй гэдэг нь! Алив ээ, би амлаж байна. Хүссэн газарт чинь хүргэж өгье. Даарчихлаа... хурдал гээд өөрөө ч суухад Хёнвон нэг том санаа алдсаар суучихав. Харин хүргэж ирсэн газар нь жолоочийн нүдийг томруулахад хүргэсэн юм.
-Хёнвон аа? Архи их уудаг болоо юу? Дөнгөж хүрээлэнгээс гарч ирээд ийм газар орох зүгээр гэж үү? гэсээр залууг уулга алдан үглэж гарахад Хёнвон буухаасаа өмнө жуумалзан инээмсэглээд пээдгэр гэгч нь
-Харин л дээ. Донтсон байж магадгүй л юм. Ах аа надад санаа зовох хэрэггүй ээ гэчихээд түргэн гэгч нь буухад хойно нь хоцрох залуу амандаа
-Донтсон гэдгээ хэлчихээд битгий санаа зовоорой гэнэ ээ? Ингэхийг нь мэдсэн бол арай хожуу салдаг байж гээд толгой сэгсрэх нь тэр.
Бааранд орж ирмэгц ердийнхөөс хавь илүү олон хүн байх бөгөөд дуу хөөртэй залуус бүсгүйчүүдийн инээх дуу хадан их л халуун дулаан уур амьсгал угтан авахад Хёнвон хэсэг гайхаж орхив. Тэгснээ бушуухан өөрийн хайж ирсэн нэгнийг олохоор алхтал өнөөх нь нуруу нь харагдах нэгэн рүү жаргалтай нь аргагүй мишээсээр нэг зүйлийг ярилцаж байлаа. Зөвхөн өөр лүү нь ингэж харан инээмсэглэх мэт сэтгэсэн хачин мэдрэмжинд автсан Хёнвон алгуурхан холуур тойроод өнөөх танил болсон тухай суудалдаа суув. Мэдээж түүний энэ суудалд хэн ч суугаагүйг хараад Кюнд баярлах ч хөндий мэдрэмж нь төрсөн хэвээр байлаа. Кюн өөрийг нь орж ирснийг ч анзаараагүй бололтой өнөөх үл таних нэгэнтэй их л сонирхолтой зүйл ярилцаж байгаа бололтой төрхөө нэлээдгүй хувирган инээх нь түүний мэддэггүй Кюн байв. Өөрөөр хэлвэл жинхэнэ Им Чангкюн. Хёнвон ийн бодоод эгээтэй сэтгэлээ ч илчлээгүй хэрнэ хаягдсан мэт урвагар царайлах аж.