1. Ганцаардал...

314 38 12
                                    

"Ганцаардал ганцаардлаа ч дууддаг. Зарим үед ганцаардлыг үнэрлэж, сонсож харж болно. Мөн мэдрэх нь хамгийн гол зүйл нь. Гэхдээ хүрч үзэж болох эсэхийг мэдэхгүй юм. Хэрвээ хүрч үзвэл гарцаагүй ганцаардал эд зүйл болоод биетэй болох нь дамжиггүй."

Шөнө дундын алдад бааранд суух залуусын тоо улам л олон болох бөгөөд өдрийн турш цугларсан стресс, уур хилэн, уйтгар гуниг зарим үед хүнд хэлж амжаагүй аз жаргалаа гадагшлуулахаар хүмүүс унтахаас илүү энд суун ярилцан өнгөрүүлдэг. Гэвч тэнд нэг л залуу зөвхөн ганцаардлаа тээн буланд суудаг сан. Жижиг царай болоод түүнд нь дэндүү гэмээр зохисон тас хар ялимгүй урт үсийг нь дурдахгүй байхын аргагүй. Анивчих бүрт нь дээш доош болох сормуус нь ямар ч эмэгтэйгээс илүү бөгөөд энэ залууг харсан хүн бүхэн "эгэл хүн" гэдэгт нь эргэлзэнэ. Хаа нэгтээ номноос гарч ирэв үү ч гэж архины халуундаа эндүүрч мэдэх юм.

Харин үүр цаймагц буюу баарны хаалга барих цагт л өндийдөг түүнийг ганц л залуу удтал ажигласан юм.

-Түрүүлээд явлаа. Түлхүүр энд үлдээлээ гэсээр ажилтан залууг барменд хэлвэл өнөөх нь чимээгүйхэн толгой дохин ойр орчмоо цэвэрлэн зогсох аж. Харин хүнгүй зааланд өнөөх царайлаг залуу хоосон хундага руугаа тас гөлрөх нь харсан хүнд "юун тухай бодно вэ?" хэмээх сэдлийг төрүүлнэ. Мэдээж бармен залуу үл тоохыг хичээх авч өөрийн эрхгүй л харцаа унагах ба үүндээ ч сэмхэн бууж өгч байлаа.

Нэлээдгүй хэдэн сар өнгөрөхөд ижил суудал, ижил цагт ирж явдаг энэ царайлаг залуу хэнтэй ч хамт сууж байсангүй. Хажууд нь зөвхөн хундага нь л найз нь болдог сон.

Бармен залуу энэ удаа нэлээдгүй тээнэгэлзсэний эцэст бага зэрэг хоолойгоо засан "Танд захиалах зүйл бий юу?" гэх нь тэр. Аниргүй орчинд царайлаг залууг сая нэг дээш харцаа чиглүүлэхэд чихэнд ямарваа нэг аялгуу эгшиглэх шиг л болсон юм. Энэ мэдээж бармен залуугийн мэдрэмж.

-Хаахгүй юмуу?

Царайлаг залуу ийн хариу дуугарав. Гэвч үл ялиг ядруу хоолойгоор...

-Хаах ёстой ч хүсвэл та намайг гарах хүртэл сууж болно.

Бармен залуу худлаа хэлсэн. Тэр хүсвэл яг одоо хаагаад гарч болох атал тэр залуутай хэсэг зуур хамт байхыг хүссэн. Яагаад гэдгийг мэдэх шаардлагагүй бизээ...

Царайлаг залууг өндийн текэн дээр ирэхэд төсөөлж байснаас нь нэлээдгүй өндөр залуу болохыг анзаараад үл ялиг сүрдэж орхисон ч аль болох тоолгүй царайлан хоосон хундагыг нь дүүргэж өгөв. Ялимгүй ойртсон зайнд нь үнэртэй усных нь үнэр болоод заалнаас үнэртэх тамхины утааны үнэр холилдон ханхлах аж. Ингээд бодсон үл таних залууг тамхилж байгаагүйг санаад хэсэг гайхан зогсоод бодлогогүйгээр асууж орхив. Гэвч нэгэнтээ гарсан үгс буцаж орохгүй.

•Middle of the Night• [Completed]Opowieści tętniące życiem. Odkryj je teraz