14. Жүн шиг

251 49 8
                                    

- Минхао, бид хоёр яагаад хэзээ ч маргалддаггүй юм бол?

Цээжийг нь дэрлэн хэвтсэн Лүлү ийн асуугаад алаг нүдээ тормолзуулан ширтэхэд түүнийг хайрлан инээмсэглэхдээ Минхао

- Зүгээр л. Хэрүүл хийвэл чиний хөөрхөн царайнд үрчлээ үүсчихнэ.

- Гэхдээ л хосууд л болсон хойно хоорондоо маргалдаж, тэр маргаанаасаа нэгнээ илүү ойлгож, асуудлаа даван туулж, хамтдаа хүчирхэгждэг биш гэж үү? Жүн бид хоёр долоо хоногт 8 хэрэлддэг байсан.

Лүлү сүүлийн өгүүлбэрийг хэлснийхээ дараа үгээ залгих мэт амаа жимийж, тэр нь түүний гэмшиж буйг илтгэнэ.

Минхао харин инээмсэглэж байлаа.

- Тийм үү?

- Уучлаарай...Минхао. би-

- Юунд нь уучлалт гуйдаг юм? Лүлү, чи миний өмнө Жүнийг ярихдаа цаараглах хэрэггүй шүү дээ. буруу ч юм хийсэн биш. Жүн чинь миний найз... тийм ээ. Миний найз.

Минхао ийн хэлээд Лүлүгийн духан дээрээс зөөлхөн үнсэв. Тэгээд зөөлхөнөөр орон дээрээсээ босож, ус уухаар хөргөгчрүүгээ алхана.

Лүлү харин дөнгөж сая Минхаог байсан тэр дулаахан, гэхдээ бага багаар илчээ алдах орон зайд хагас биеэрээ доош харан хэвтэж, хацар дороо тохойгоо дэргээд гал тогоондоо ус уун цааш харж зогсох Минхаог ширтэх зууртаа уртаар санаа алдав.

Лүлү тэр хэвээрээ нүдээ аниад

- Би удахгүй дадлагад гарна. Эхлээд дадлага хийх компаниа олох хэрэгтэй. Ажил хайхаас эсэн юм болдог гэсэн гэхэд

Минхао усаа ууж дуусгаад аягаа угаалтуурандаа хийх зууртаа хариу өгүүлнэ.

- Их завгүй болох нь ээ. Зүгээр дээ. би чамайг дэмжих болохоор зоволтгүй.

Хавар улам бүр ойртон ирж, гадаа цаг агаар өдөр өдрөөр дулаарна. Дадлага хийхээр болсон Лүлү олон компанируу дадлагажигчийн хүсэлт илгээж, тэр бүртээ ярилцлаганд дуудагдаад үнэхээр цаг зав муутайхан. Харин Минхао урьдын адил анагаах ухааны хичээлдээ дарагдаж, тэгсэн ч өдөр тутамдаа Лүлүтэй уулзахыг хичээж байлаа.

Орой бүр Минхао Лүлүгийн гэрийн гадаа элдэв шалтаг тооччихсон очно.

"Халуун мантуу авчирлаа, гараад ирээч"

"Гоё ном авсан юм, гараад ирээч"

"Шоколад авчирсан болохоор гараад ирээч"

"Санаад байгаа болохоор гараад ирээч"

Тэр бүрт нь Лүлү ээж ааваасаа нуугдан байж гэрээсээ гарч ирнэ. Заримдаа гэрийн углааш, нимгэн цамцтай, заримдаа унтлагны хувцастай, заримдаа ярилцлаганд орохдоо өмссөн ажил хэрэгч хослолтой.

Аз жаргалтай Ханхүү (Xu Minghao) ДууссанWhere stories live. Discover now