7. Сүржигнэл

311 61 7
                                    

Лүлүгийн гэрийн үүд хүрэхдээ Минхао сая нэг уртхан амьсгал авлаа. Ашгүй энэ өдөр нэг юм дуусах нь.

Дуусч байгаад нь баярлах болзооныхоо төгсгөлд Минхао баяртай хэмээн даллах, тэгэхэд нь Лүлү түүнрүү инээмсэглээд гэртээ орох төлөвлөгөө гэхдээ нэг л бүтсэнгүй

Довжооруугаа алхаж асан Лүлү гэнэтхэн зогсоод Минхаогийн өмнө эргэн ирэв.

Тэгээд цагаан царайндаа багахан гуниг тодруулж

- Үнэндээ би ч гэсэн бодож үзсэн. Өөр хүнтэй болж, шинэ зүйл мэдрэх хэрэгтэй юм болов уу гэж. Тэгээд их сургуулийнхаа нэг залуутай болзсон. Жүн хүссэн үедээ хэнтэй ч хамаагүй уулздагт уурласан ч байж магадгүй юм. Гэхдээ хэрвээ хоёр хүн хамтдаа байгаа хэрнээ хоёулаа тусдаа өөр хүмүүстэй уулзаад байгаа юм бол энэ харилцаа сүйрчихсэн гэсэн үг биш гэж үү? Өөр хүнтэй уулзахдаа л би Жүны хэлээд байсан үгийг ойлгож ухаарсан. Өөр хүнтэй уулзсан ч миний сэтгэлийн нэлээдгүй хэсэн нь зөвхөн Жүнд зориулагдаж, түүний төлөө тэмүүлж, харин нөгөө хэсэг нь тэрхэн хормыг л таашаах гэсэн тэнэмэл хүсэл. Гэтэл энэ хэвээрээ үргэлжилвэл иймэрхүү тэнэмэл хүсэл зүрхэнд минь гүн нэвчиж үлдээд, Жүныг гэх сэтгэл минь үгүйрчихвэл яах вэ?

Шулагнах охины нүдэнд нулимс бүрхсэн байдалтай Минхаорүү ширтэж, харин Минхао, хүйтэнд даарсан хоёр гараа нэг атгаад, нэг тавиад, яг л дасгал мэт үйлдэл давтах зууртаа шүлсээ залгина.

- Магадгүй... Магадгүй чи энэ тухайгаа Жүнд хэлэх хэрэгтэй.

- Чи магадгүй гэх үгэнд их дуртай юм.

- Тийм гэж үү?

- Магадгүй гэдэг үгэнд гэтэл би их дургүй. Магадгүй гэдэг үгэнд итгэл байдаггүй юм.

Лүлү ийн хэлэх зуурт Минхао дэмий л аргаш нэг алхам ухарлаа. Тэдний хоорондох зай төө хүрэх үгүй байсан болохоор.

- Гэхдээ би энэ талаар Жүнд хэлбэл яах бол? Тэр шархлах болов уу? хэмээн Лүлү үргэлжлүүлэхэд

- Магадгүй л юм. Гэхдээ тэр ядаж л чамайг юу мэдэрч байгааг ойлгох биз. Нэгнээ ойлгохгүй байж хайрлана гэх юу билээ.

Лүлү багахан инээмсэглээд "Ахиад л магадгүй" хэмээн амандаа бувтаж, Минхао өөд инээмсэглэнэ. Тэгээд яагаад ч юм санаа амарсан мэт дороо хэсэг эргэлдэж, ийш тийш харж байснаа өлмийгөө өргөн уруулаа цорвойлгох юм. Минхао сандарч ч амжилгүй нүдээ тас анихад охины даарсан уруул түүний зүүн хацарт шүргээд өнгөрлөө.

Аз жаргалтай Ханхүү (Xu Minghao) ДууссанWhere stories live. Discover now