15. Лүлүгийн жаргал миний ч жаргал

250 46 6
                                    

Амралтын өдөр гадаа тэнгэр цэлмэг, дулаахан байлаа. Хавар бүр дундаа орчихсон, мод навч ногоороод, цэцэгс хүртэл дэлгэрчихсэн. Ширээн дээр байх сэрүүлэгтэй цаг өдрийн 4 гэж заахыг хармагцаа хичээлдээ шамдан сууссан Минхао босож, хааж орхисон бараан хөшгөө ярах үедээ л сая гадаа хичнээн сайхан байгааг анзаарав.

Нүүрэндээ багахан инээмсэглэл тодруулах тэрээр усанд орж, цэвэрхэн хувцаслахдаа нэг л мэдэхнээ хар өнгийн хувцасаар дүүрч орхисон шүүгээнийхээ хаалгыг хаалаа.

"Хар өнгө чамд их сайхан зохих юм" хэмээн Лүлүг хэлсэн тэр өдрөөс хойш Минхао шинээр хувцас авах бүртээ хар өнгийг л хардаг болчихсон байсансан.

Гэрийнхээ үүдэнд доош суун сагсан бөмбөгийн тамирчдын нэр бүхий спорт гутлынхаа үдээсийг үдэж, тэгэх зууртаа ахиад л "Энэ их гоё юм байна. Энийг авчих" хэмээн Лүлүгийн сонгож өгсөн санаанд нь оров.

Гэрээсээ дөнгөж гарахдаа хөрш бүсгүй ч бас гарч ирэхтэй таарах Минхао түүний зүг инээмсэглэн мэндэллэв.

Бүсгүй ч түүнрүү инээмсэглэж, тэгээд тэд хамтдаа цахилгаан шатруу алхана. Цаг агаар сайхан байна шүү, ойрдоо их дулаарлаа, манай байр засвар хийх юм гэнэ гэх мэтийн зүйлс ярих тэд орцныхоо хаалгаар гараад ахин нэг зүгрүү алхаж эхлэхдээ нэгэндээ ахиад л инээмсэглэл бэлэглэв.

- Та ч бас ийшээ явах нь уу? хэмээн Минхаог асуусанд зүс мэдэх хөршийн бүсгүй толгой дохиж,

- Өнөөдөр сайхан байна. Жаахан зугаалах гэсэн юм. харин та?

- Би найз бүсгүйтэйгээ уулзахаар явна.

Минхаог ийн хэлээд инээмсэглэхэд хөрш бүсгүй асуусан төрх тодруулж,

- Лүлү юу?

- Мэддэг юм уу?

- Тийм ээ. Та л анзаараагүй байх. Би ч бас шанхай их сургуулийн оюутан. Лүлү миний доод дамжааных. Танайхруу ирж явахад нь хэд хэдэн удаа таарч байсан юм.

- Тийм байж ээ. Мэдээгүй юм байна.

Тэд хэсэг чимээгүй алхав. Машинууд хөлхөөд л, хотын чимээ дийлдэх юм биш. Гэтэл бүсгүй ахин ам нээлээ. Энэ удаад жаахан эргэлзсэн байр байдлаа нуух гэж хичээсэн ч чадсангүй.

- Юу... Лүлү та хоёр хэдийнээс үерхэж байгаа юм?

- Өнгөрсөн 8 сараас. Одоо бараг 8 сар болж байна. Үнэндээ одоо ч бас уулзах гээд л явна.

- Ммм. Тэгэхээр би л буруу харж.

- Юуг тэр билээ?

- Юу ч биш дээ. би энэ замаар явна. Ингээд салах нь. Баяртай.

Аз жаргалтай Ханхүү (Xu Minghao) ДууссанWhere stories live. Discover now