10. Боломжгүйн дундах боломж

301 45 2
                                    




- Яаж ч бодсон энэ ном үнэхээр утга учиргүй. Миний сонирхол яавч биш

Хавар байхад Лүлүтэй хамт анх ирж байсан хулс модот цэцэрлэгт одоо бараг л зун болчихжээ. Бүх шалгалт дуусч, амралт юу юугүй эхлэх дөхсөн үед сая жаахан завтай болсон Минхао хайртай номоо уншин суухад хажууд нь ирсэн Лүлү ийн дуугарснаар тэрээр номноосоо харц салгав.

- Яагаад?

- Би хэзээ ч энэ ханхүү шиг байхгүй учраас. Бусдын жаргалын төлөө өөрийгөө золиослоно гэдэг утгагүй асуудал биш гэж үү? хэн ч энэ дэлхийд өөр хувийн жаргалаа л хөөж амьдарч байхад.

Цагаан өнгийн нимгэн цамц, хөх жинсэн өмд өмсөж үсээ хагаслан боогоод үлдсэнийг нь сул тавьсан охин өнөөдөр ч Минхаорүү хайр найргүй инээмсэглэж байлаа.

- Сайхан сэтгэл, өгөөмөр зан хүн төрөлхтний хувьд хамгийн дээд чанар... гэж би боддоггүй ээ. Гэхдээ тийм чанар өөртөө агуулсан хүнийг бол хүндлэнэ. Тиймээс л энэ номонд дуртай байдаг юм.

Минхао ийн хариулаад номоо хажуудаа орхисон цүнхэндээ хийхээр ухас хийтэл цээж хэсэг нь нэг л сэрүү оргих шиг санагдаж, доош тонгойн харвал өмсөж яваа цайвар хөх цамцных нь 2 дахь товч тасраад уначихжээ.

- Өө, золиг гэж... хэмээн Минхаог халаглах зуурт Лүлү түүнийг шоолон инээгээд

- Ингэхэд чи ганцаараа өөрийгөө яаж болгодог юм? чамайг хараад байхад ихэнхидээ хагас дутуу индүүдсэн цамцтай явах юм. өмнө нь ч хоёр гурван удаа чиний хувцасны товч унаж байхыг харсан санагдаж байна. Найз бүсгүйтэй болоод түүгээрээ өөрийгөө жаахан халамжлуулбал яадаг юм?

Минхао түүний өөдөөс худлаа уурласан төрх тодруулж,

- Анагаахын оюутанд охин олдохгүй байв гэж. Таалагдахгүй болоод л тэр. Би дэлхийн мисстэй л үерхэж болзоно хэмээн тохуурхаж, тэрэнд нь Лүлү инээд алдана.

- Ойлголоо. Их зантай амьтан бол доо. Алив, явцгаая

Лүлү ийн хэлээд түүний дэргэдээс босч, үүргэвч цүнхээ засахад Минхао түүнрүү асуун харна. Харин Лүлү түүнрүү инээд алдаад,

- Танайхруу явья. Очоод наад товчийг чинь өөр бусад зүйлтэй чинь засаж янзлаад өгөх гэсэн юм. эмэгтэй хүний тус чамд хэрэгтэй хэмээв.

Минхао эхэндээ дургүйлхэн татгалзаж, хэрэггүй гэж хичнээн хэлсэн ч Лүлү зөрүүдэлсээр тэд Минхаоий гэрт иржээ. Хаалгаар ормогц угтах унтлагын өрөө, гал тогоо, зочны өрөө бүгд нэг дор байрлах нэг их жижиггүй ч ганц хүнд яг таарсан байр байлаа. Оюутан хүн ганцаараа ийм байр хөлслөнө гэдэг гарцаагүй хөрөнгө мөнгө ихтэйнх.

Аз жаргалтай Ханхүү (Xu Minghao) ДууссанWhere stories live. Discover now