1. Хоёр хот, Гурван дүр

1.6K 117 3
                                    

2008он. Шанхай хот

Бага ангийн хүүхдүүд шуугилдсан сургуулийн хонгилд өчнөөн хүүхдүүд тойрч зогсоод шуугилдах бөгөөд тэр шуугианы тэг голд үсээ хоёр салаа сүлжсэн 12 настай охины өмнө 12 настай хүү зогсож, гартаа цаасаар хийсэн өнгө алаг, үзэгсгэлэнт цэцэг атгажээ.

- Үерхэх үү? гэж хүүг асуухад охин өөртөө томдсон бор алаг нүд, урт хар сормуусаа нэгэн хэмээр хэдэнтэй цавчилж, дэвүүлсээр жижигхэн ягаан уруулаа багахан жимийн инээмсэглээд толгой дохив.

2008 он. Чанса хот

Минхао гэх жижигхэн нэрийн тэмдэгтэй жаал хүү хотынхоо уран зохиолын тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн хэмээн шагналын тавцанд дуудагдахдаа багахан хөхөрсөн бугуйгаа цамцныхаа ханцуйн доор нуусаар суудлаасаа босов.

"Жаргалтай ханхүү" гэх хайр ханхалж, сэтгэл сэвэлзүүлэм, 11 настай хүүгээс гарамгүй авьяасыг гайхуулсан өгүүллэгээрээ нэгдүгээр байр эзэлжээ. Алдарт зохиолч Оскар Уалдын ижил нэрт өгүүллэгээс ч илүү сэтгэлд шингэсэн гэж нэгэн шүүгч маань уулга алдахад хүргэсэн энэхүү өгүүллэгийн зохиолчтой уулзацгаая. Шү Минхао"

Хөтлөгч ийн магтаал урсгаад өөрийн сэтгэгдэлийг хэлнэ үү хэмээн хүүд микрофон сарвайхуй хүү тэр гар өөд, дараа нь дэргэдээ зогсох улаан уруул өөд харна. Зөвшөөрөл эрэх мэт түүний харцанд улаан уруул зөвшөөрөн инээмсэглэх ч байдгаараа жимийж, чангалсан байлаа.

"Би жаргалтай байхыг хүссэн юм. Тэгээд л бичсэн"

Товч, түргэн, хүү ийн хэлээд инээмсэглэсэн ч үгүй, эргээд нөгөө улаан уруулруу харна. Нимгэн уруул, улаан өнгөөр будсан, инээмсэглэх нь үзэгсгэлэнтэй ч гэсэн хүүг хорвоо дээр хамгийн их айлгадаг зүйл.

2010 он. Шанхай хот

Дунд сургуулийн нэгэн анги, хичээлийн дараа сурагчид дугуйлан, клуб гээд завгүй байх зуурт хоосон ширээнээс өөр юу ч үлдээгүй ангийн цонхны дэргэд хүү охин хоёр зэрэгцэн зогсоно.

Хүүгийн нэрийн тэмдэгт Мүн Жүн И хэмээн бичиж, охины нэр харин Шао Лүлү гэж. Хүүгийн дүрэмт хувцасны энгэр задгай, дотроос нь хар өнгийн нимгэн цамц цухуйх бол охины ардаа цэвэрхэн гэгч боосон үсэнд хөх өнгийн том тууз үзэгдэнэ.

Охины нимгэн ягаан урууланд инээмсэглэл тодорч, хүү түүнийг анхааралтай ширтсээр ахиад жаахан инээмсэглээсэй гэсэндээ алиа хошин яриагаа үл таслах юм.

Тэгж байсаар, нар жаргахын алдад тэд нэгнийхээ уруул өөд тэмүүллээ.

2010 он. Чанса хот

Цом, тэмдэг, медаль, баярын бичиг, тэргүүн байрын батламж мэт зүйлсээр дүүрэн 15 настай хүүгийн өрөөнд гэр бүлийн зураг гэх зүйл огт үзэгдэхгүй. Хичээл хийхэд л хэрэгтэй бүх зүйлс ширээн дээгүүр хөглөрч, өрөөг нь ухаж сэндийчих туранхай, улаан уруултай эмэгтэйн зүг жаал хүү чимээгүйхэн ширтэнэ.

"Би чамайг ахиад элдэв зүйл бичиж байгаад баригдвал яана гэж хэлсэн билээ?"

Улаан уруул ийн хэлээд хүүгийн орон доороо нандигнан нуусан номнуудыг гартаа савлана.

"Битгий л дээ" хэмээн хашхирч орилохсон хэмээн хүсэх хүү хоёр гарынхаа эрхий хурууны хумсыг долоовор хуруугаараа мэрэн маажсаар, цусыг нь гаргаж, тэгсэн хэдий ч дуугарч үл чадах юм.

Хайртай номнуудыг нь гартаа атгаад гарах тэр улаан уруулны хойноос хүү дэмий харж зогссоор үлдлээ.

Харуки Мураками - Эмсгүй эрс - Yesterday-с сэдэвлэв.

Миний өөрийн хэрвээг би өөрөө бүтээсэн болно. 

- Дүрүүдийг солив.    

Аз жаргалтай Ханхүү (Xu Minghao) ДууссанWhere stories live. Discover now