10.

729 121 6
                                    

Ви-гийн талаас.
Би Жонгүгийн хэлсэн кафед орон цонхны хажуу дахь суудал руу шууд зүгэллээ. Гадаа зөөлнөөр шиврэн орох бороон дуслуудыг харах гэсэндээ, шалбааг тогтсон газарт өөрийгөө тольдох бүрхэг тэнгэрийг ажиглах гэсэндээ тухайн суудлыг зорив.
Миний хувьд борооны улирал жил бүрийн хамгийн үзэсгэлэнтэй, таатай цаг үе байдаг. Учир нь бороо гэх зүйл надад их үзэсгэлэнтэй санагддаг.
Бороо орох үед салхилах сэхүүн салхи дусал дуслаараа намайг норгох мэдрэмж, борооны үзэсгэлэнтэй дуслууд газарт дуслахад гарах чимээ мөн борооны дараах тэр үнэр гээд их л үзэсгэлэнтэй зүйл мэт санагддаг юм.
   Цаг явах тусам түүнтэй уулзахаас сандарч догдолж байсан мэдрэмжүүд бага багаар сарниж эхлэв. Бугуйн цагаа хараад 20 минутын хугацаа ямар хурдан явсанг мөн Жонгүгийг цагаасаа хоцорч буйг анзаарав. Гэвч надад урдах цайгаа бага багаар уун цонхоор ширтэн суух их таатай байсан тул нээх юм бодсонгүй.
   Төд удалгүй Жонгүг бороонд нилээд удаан явсан бололтой хувцас болон үс нь норсон байдалтай орж ирэв.
Жонгүг "Уучлаарай хоцорчихлоо"
Би "Зүгээр дээ, гэхдээ яагаад ингэтлээ норчихсон юм?"
  Тэр гадуурх хар савхин хүрэмээ тайлаад "Харин бороо ороод байхаар нь машинаа унаад ирсэн чинь түгжрээд машинаа жаахан хол тавих шаардлага гараад"
  Надаас болоод хэн нэгэн өвдөхийг би хүсээгүй учир "Халуун юм уух хэрэгтэй байх аа, өвдчихнө шүү дээ" гэхэд минь тэр инээмсэглэн "Ойлголоо, энийг чинь халамж гэж ойлгох уу?"
  Би ч мөн түүний өөдөөс инээмсэглэн "Хүссэнээрээ боддоо"
  Тэр инээмсэглэсэн чигээрээ "Ойлголоо" хэмээн хэлчихээд магадгүй уух юм авахаар явав. Удалгүй гартаа барьсан уух юмыг нь би халуун американо гэж таамаглав.
  Жонгүг миний урдах суудалд ирж суун "Өөрөө уулзъя гэж дуудчихаад, цагаа тулсан чинь сандарчихлаа". Би түүн рүү гэнэт харцаа шилжүүлэхэд бид харц тулгарчихав. Миний дотор ямар нэг зүйл дэлбэрч буй мэт мэдрэмж төрөн сандрал магадгүй догдлол биеийг минь бүчин авав. Тэр харцаа бушуухан салган цонх руу харан нэг хоолойгоо засаад гар дахь уух юмнаасаа балгалаа.
  "Би чамд дургүй биш ээ" хэмээн эвгүй уур амьсгалыг эвдэх гэж хэлэв.
   Харин тэр над руу харцаа шилжүүлэн "Ашгүй дээ, гэхдээ надаас зайгаа бариад байсан шалтгааныг чинь асуувал чи хэлэх үү?". Би түүний энэ асуултанд инээд алдан "Аль хэдийн асуучихлаа, гэхдээ хариултыг нь чи дараа мэдэх болно оо"
Жонгүг "Хүлээж л байя"
Бид хэсэг хугацаанд их олон зүйлсийн талаар ярилцан бие биенээ бага ч болон таньж авав.
Гадагш гарахад аль хэдийн бүрий болсон байх ба бороо ч аль хэдийн зогсчихсон байх аж. Бага зэрэг сэрүүн агаар, борооны дараа үнэртэх чийгний үнэр болон хажууд алхах Жонгүгийн сүрчиг нийлэн үнэртэх нь ихэд таатай мэдрэмж төрүүлнэ.
Би "Машин чинь хаана байгаа юм"
Тэр урдах барилгыг заан "Тэрний цаана байгаа" гэв.
Би "Манай байр бололтой, хамт тийшээ явах нь дээ"
Жонгүг "Тийм үү, Юнги ахынх байдаг шд"
Би "Тийм ээ, манай хөрш шүү бүр, ингэхэд Юнги ах та хоёр яаж бие биенээ таньдаг юм"
Жонгүг "Тэр надад байнга дуу продюсерлэж өгдөг болохоор бид их дотно л доо"
Би түүнийг дуулдаг гэдгийг огт мэдээгүй байсан учир нилээд гайхан "Чи бас дуулдаг юм уу?"
Тэр "Тийм ээ" гэснээ инээн "Яасан намайг ганцхан зураг зурдаг гэж бодсон юм уу?"
Би "Тэгэж л бодсон шд, олон фентэй байсныг чинь гайхаад байсан юм"
Тэр "Би бас өөр зөндөө зүйлсэд сайн шүү" гэж намайг илт өдсөн маягтай хэлэх нь тэр.
Би "Гайхуулчих юм байна л даа".
Бид хоёр алхсаар манай гэрийн урд ирэв. Харин тэр зогсолтгүй над руу инээсээр байлаа.
Энэ одоо намайг шоолоод байгаа юм уу?
Жонгүг "Хөөрхөн юм аа" гэж аяархан хэлсэн ч надад хангалттай сонсогдохоор байв. Мөн энэнээс нь болж миний хацар байтугай бүхий л толгой руу хамаг цус орчих шиг халуу оргиод унав.
Жонгүг "За ордоо, баяртай сайхан амраарай" хэмээн хэлэхэд нь би хальт салах ёс хийчихээд гэр лүүгээ хацраа барисаар бараг гүйх шахам орлоо.

Удаан хүлээлгэсэн гээд урт биччихлээ. Уншсан бүх хүмүүстээ баярлалаа🤍🤍

ApocalypseWhere stories live. Discover now