▫️▫️▫️
"Өмнө нь надгүйгээр амьдраад болсон шиг одоо ч гэсэн надгүйгээр амьдарч чадна шүү дээ чи минь. Жаргалтай байгаарай, гуйя." Түүний үлдээсэн энэ захидал мэт зүйлийг уншаад Тэхён шууд л газарт унан уйлна, энэ удаад улам ихээр. Тэгээд ахиад л өвдөнө, энэ удаа илүү хүчтэйгээр.
Тэр шалтгаанаа хэлээд явахын оронд хараал идсэн ганц цаас үлдээхийг илүүд үзсэн нь түүний дотрыг бачимдуулна, харин түүнийг орхиод явсан нь дотрыг нь урна, юу ч үгүй болтол нь сийчнэ.Өөрөөсөө илүү хайрласан нэгэн нь хаяад явах.
Зүрх гэх эрхтэн хайр дурлалд огтхон ч хамаагүй мэт мөртлөө шархалдаг.
Сэтгэл гэх эрхтэн хүнд байдаггүй атал бид ухаанаа алдтлаа дурладаг, тэгээд өвддөг.
Гагцхүү үнэн гэвэл энэ өвдөлт хаана ч үл оршино.
Гэвч хаана ч үл орших энэ өвдөлт бүхий л биеийг минь өвтгөдөг.
▫️▫️▫️"Тэр миний хажууд байхад диваажин мэт....."
A/n
Дараагийн хэсгээ хурдан өгнөө амлаж баааайнааа.
