17.

610 116 4
                                    

                         --ed

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

--ed

                         --ed

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

▫️▫️▫️

"Манай Ви өнөөдөр ч гэсэн сайн ажиллаа" гэж театрын эзэн гэгдэх ах хэлэв.
Тэхён инээмсэглэн "Баярлалаа бүгдэд нь, бас одооноос намайг Тэхён гэж дуудаж байгаарай"
"Жинхэнэ нэр чинь юм уу?" гэж түүний хажууд зогсох хийлч бүсгүй асуув.
"Тийм ээ, Ким Тэхён гэдэг" гэхэд өрөөнд байсан хүмүүсийн ихэнх нь толгойгоо хөдөлгөж байгаа харагдлаа.
Тэхёнд нэрээ нуугаад байх шаардлага үлдсэнгүй, ээж аавдаа мэдэгдэхгүй амьдрах зорилготой байсан ч аль хэдийн мэдчихсэн юм хойно.

"Удахгүй очлоо, жаахан хүлээчих за юу?"
"Би ууг нь өөрөө явчихаж чадах л юм сан"
"Үгүй ээ, зүгээр хүлээж бай" гэж зөрүүдлэх Жонгүгийг яах ч аргагүйг мэдэх тул дуугүй л түүнийг өхөөрдөх аядан инээмсэглээд таслав. Тэхён түүнийг хүлээх зуураа дэмий л театраар хэсэн цаг нөхцөөнө. Жимин түрүүлээд явчихсан болохоор уйдаж үхэх нь холгүй л сэлгүүцнэ.
Гэнэт "Өөрөө Ким Тэхён мөн үү?" гэх үл таних эмэгтэйн хоолой ард нь гарах нь тэр. Тэхён түүн рүү эргэж харахад нилээд чинээлэг гэдэг нь мэдэгдэхээр хувцас, гоёл зүүсэн эмэгтэй байв.
"Мөн байна, юу болсон юм бол?" гэж аль болох найрсагаар хэлсэн ч өнөөх эмэгтэйн "За тэгвэл гол яриандаа оръё" гэж хэлэх хоолойноос нь үл хүндэтгэсэн аяс мэдрэгдэнэ.
"Юун яриа, өөрийг чинь таних билүү?" тэр Тэхёныг басамжилж буй мэт инээн "Таниулаад өгөх үү? Жон Жонгүгийн сүйт бүсгүй байна" хэмээх нь тэр.
Шал танихгүй эмэгтэй ирчихээд өөдөөс сонин сонин юм яриад эхэлсэнд түүний уур цаанаасаа дүрэлзээд ирэв.
"Хэн гэдгийг чинь мэдэхгүй ч, зүгээр зайлж үз"
Хэдий эмэгтэй хүнийг хүндэлдэг ч, энийг лав чадахгүй бололтой.
"Чи өөрөө харин зайлбал яасан юм? Чамд Жонгүгаас хол байхыг санууллаа шүү азгүй амьтан минь" түүний ярианаас л ямар биеэ тоосон бүдүүлэг нэгэн гэдэг нь мэдрэгдэх аж.
"Гей залуугийн сүйт бүсгүй байгаа чи харин илүү азгүй амьтан биш гэж үү? Сүйт залуу чинь чамайг хэзээ ч хайрлахгүй гээд бод доо, өрөвдөлтэй юм"
Эцэст хэн энэ эмэгтэйд доромжлуулаад зогсож байх юм.
Тэр эмэгтэйг үг хэлж амжихаас өмнө Жонгүгийн хоолой гарав.
  "Чи энд юу хийж байгаа юм" Жонгүг ийн хэлэхэд түүний харцнаас Тэхён хүртэл айх шиг болов.
Харин саяхан л Тэхёны өмнөөс бүдүүлгээр загнаж байсан эмэгтэй шал өөр хүн болсон мэт аяархнаар   
   "Жонгүгаа юу хийж яваа юм" хэмээв.
   "Найз залуугаа авах гэж ирлээ, өөрөө зайлчихгүй юу, ядаргаатай юм" гэж хэлэх Жонгүг үнэхээр аймшигтай хүйтэн хөндий.
Тэр өнөөх эмэгтэй рүү муухай харах харцаа салган Тэхёны бугуйнаас атган чирэх шахам авч гарлаа.
Хаалгаар гарав уу үгүй юу Тэхён "Жонгүгаа өвдөөд байна" гэв. Хэр чанга атгаснаа анзаарсан Жонгүг гараа тавин түүнээс уучлалт гуйлаа.
  "Тэгэхээр тэр эмэгтэй хэн юм?"
Жонгүг Тэхёны нүд рүү эгцэлж харж зүрхэлсэнгүй "Тэхёнаа гэрт очиж байгаад ярилцъя тэгэх үү?"
  "Хараал идсэн тэр эмэгтэй хэн юм бэ?" Тэхён уурандаа бараг багтрах шахаж байв.
  "Сүйт бүсгүй"
Тэхён үнэхээр сонссон үнэндээ итгэж ядан "Новш гэж, гайхалтай" хэмээн хэлээд Жонгүгаас холдон хурдан хурдан алхаж эхлэв. Харин Жонгүг түүний араас гүйцэн очиж бугуйнаас нь барив.
  "Хараал ид гэж, тавь!"
  "Тэхёнаа! Ядаж тайлбарлах боломж олголдоо"
  "Хурдан тайлбарла тэгвэл"
Гадаа нилээн орой болж байгаа болохоор гудамжинд бараг хүн явж таарсангүй, харин явж буй хүмүүс гадаа муудалцах тэр хоёроос холдон явж байгаа харагдана.
  "Эцэг эхчүүдийн тохиролцооноос болоод бага байхад маань сүй тавиулчихсан юм"
  "Тэгээд яагаад надад хэлээгүй юм?"
  "Ууг нь эцэг эхээсээ харилцаагаа тасалчихсан байсан ч, гэнэт гарж ирээд л гэрлэ гээд унасан юм аа"
  "Тэгээд чи яах гэж байна?" Түүний хоолой өмнөхөөсөө хамаагүй зөөлөрсөн байв.
  "Яасан ч гэрлэхгүй ээ"
Тэхён санаа алдан "Новш гэж, хэлэх үг ч олдохгүй нь" хэмээн хэлээд Жонгүгийн үлдээгээд цааш алхаж эхлэлээ.

A/n Дараагийн хэсэг 40 vote👉👈

ApocalypseWhere stories live. Discover now