15.

607 117 0
                                    

▫️▫️▫️

   Promise, that i won't

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Promise, that i won't......

                         ▫️▫️▫️𝙆𝙞𝙢 𝙏𝙖𝙚𝙝𝙮𝙪𝙣𝙜'𝙨 𝙋

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

▫️▫️▫️
𝙆𝙞𝙢 𝙏𝙖𝙚𝙝𝙮𝙪𝙣𝙜'𝙨 𝙋.𝙊.𝙑
Хэдий гүн нойрсож байсан ч гарах чанга чимээнд сэрчихэв. Би ч босон цаад өрөөг зүглэхэд Жонгүгийн хэн нэгэнтэй утсаар ярьж байгаа бололтой ихэд ууртай утасны цаанаас бие биерүүгээ орилох шахам хэрэлдэж байгааг сонсчихов.
Юуны талаар маргалдаад байгааг нь сайн ойлгоогүй ч Жонгүгийг хэн нэгэнтэй ийм ширүүн харьцаж байхыг өмнө нь харж байгаагүй болохоор сонин ч санагдах шиг.             Тэр удалгүй өнөөх дуудлагаа таслаад гарч ирэхдээ хаалганы гадаа зогсох намайг хараад бага зэрэг цочсон бололтой бага зэрэг дуу алдан "Цочих гэж, Тэхёнаа унтахгүй яасан юм бэ?" гэв. Тэр саяхан ширүүнээр зандарч байсан атлаа зөөлнөөр ингэж хэлэх аж.
"Харин сэрчихлээ, чи сая хэнтэй ингэж яриад байсан юм бэ?"
"Уучлаарай сэрээчихсэн үү, буцаад унт даа" гэх нь миний асуултыг булзааруулах шиг болов.
"Жонгүг аа? Өмнө нь чамайг хүнтэй тэгэж харьцаж байхыг хараагүй болохоор их том асуудал бололтой тийм үү?"
"Үгүй дээ, зүгээр л дүр эсгээд ч сайхнаар харьцаж чаддаггүй хүмүүс минь байгаа юм"
"Хэн тэр вэ?" түүнээс олон юм шалгаахыг хүсээгүй ч бид чинь хосууд биз дээ, бие биенээсээ юу ч нуух ёсгүй юм сан.
"Гэр бүл маань байгаа юм аа" тэр ингэж хэлээд над руу хальт инээмсэглээд "Явж унтацгаая" гээд унтлагын өрөө рүү явлаа.

"Жонгүг аа, надад нэг юм амлаач" гэж би цааш харж хэвтэх түүнд аяархнаар хэлэв.
Харин Жонгүг бяцхан авиа гарган сонсож байгаагаа мэдэгдэх шиг боллоо.
"Үүрд надтай хамт байна гэж, үхсэн ч диваажинд ч бай тамд ч бай надтай хамт байна гэж"
Тэр над руу эргэж хараад энгэртээ наан "Амлаж байнаа, үүрд чамтай байна, дараа насандаа ч гэсэн" хэмээн хэлээд духан дээр минь зөөлнөөр үнслээ.
"Би угаасаа үүрд чиний хажууд байх болохоор чи ч гэсэн үүрд миний хажууд байх ёстой шүү, битгий мартаарай"
Тэр бага зэрэг хөхрөн "За ойлголоо доо, одоо унт" гэхэд нь би түүний цээж рүү шигдэн унтахаар нүдээ анилаа.

Тамд ч бай диваажинд ч бай үүрд чиний хажууд байна.

Хайртай болохоор.

ApocalypseWhere stories live. Discover now