11.

659 117 5
                                    

"Ви? Надад жинхэнэ нэрээ хэлэхгүй юм уу?" хэмээн хажууд нь чимээгүйхэн машинд явах дууг сонсон, хааяа нэг амандаа аялах нэгэнд хэлэв.
"Ким Тэхён" гэж тэр огт эргэлзэлгүй хэлэх нь тэр.
Жонгүг түүнд хэлэхийг хүсэхгүй байх вий гэхээс эмээж байсан ч хүссэн зүйлээ сонссондоо жаргалтайгаар инээмсэглэн амандаа "Тэхён, Ким Тэхён гэдэг байх нь ээ" хэмээн бувтнана.

"Жонгүгаа одоо надаас эмээж, санаа зовох хэрэггүй дээ сүүлийн 1 сарын хугацаанд бид бие биенээ тодорхой хэмжээнд танисан болохоор" гэж хэлэх үг бүрээ ихэд цэгнэн хажууд нь биеээ барин байдаг Жонгүгт хэлэв.
Жонгүг хариуд нь нүүрнээс нь салаагүй байсан инээмсэглэлээ улам тодруулан "Ойлголоо" гэлээ.
Тэр өнгөрсөн бүхий л хугацаанд Тэхёнд муухай сэтгэгдэл төрүүлэхгүй байхыг ихэд хичээн үг яриа, үйл хөдлөлөө цэгнэж байсан ч одоо л нэг санаа нь амрах шиг биеэ суллан нэг гүнзгий амьсгаа авна.
"Тэхёнаа, ах нараас санаа зовох хэрэггүй шүү, бүгд их эелдэг хүмүүс байгаа" гэж огт танихгүй хүмүүстэй амралтын газар явж байгаа Тэхёныг тайвшруулчих санаатай хэлэв.
"Зүгээр дээ, санаа зовохгүй байнаа Юнги ах та хоёртой нийлдэг гэхээр их сайн хүмүүс байдаг байх" хэмээн хэлэх аяс нь цаанаасаа л ихэд намуухан тайван аж. Энэ нь тэр Жонгүгт их итгэдэг, түүний хажууд тухтай байдгийг илтгэх мэт.

A/n
Бүгдээрээ сайн байсан биз дээ?^^ хичээл номондоо дарагдаад бичих зав олдохгүй юм оо. Одооноос ойр ойрхон оруулаад явахыг хичээнээ.

Уншсан бүх хүмүүсдээ баярлалаа🤍

Stay safe and healthy~🤍

ApocalypseWhere stories live. Discover now