Аагим халуун 8-р сарын нэгэн өдөр. Тэнгэр ширхэг ч үүлгүй, нар зулай дээрээс төөнөж, хаашаа ч гаралгүй гэртээ л хэвтмээр бүгчим халуун зуны өдөр.Мөр дөнгөж давсан хүрэн шаргал үстэй, түүнийгээ хоёр хуваан сүлжсэн том нүдтэй хөөрхөн охин бүгчим халуунд тээр болох чолкоо үлээн зам даган алхана.
Нарны шилээ зүүн гартаа атган, баруун гартаа жижигхэн цаас бариад, цаасаа ч нэг харан өнгөрөх айлуудын хаягыг ч нэг харсаар зорьсон газраа олов бололтой сайтар гүйлгэн харлаа.
'Sweet Silly-д тавтай морил'
Цэвэрхэн, 2 давхар цагаан хаус. 2 давхрын тагтны тавиур дээрх мөлхөө ногоон ургамлууд бараг 1 давхар луугаа унжин ургаж, жижигхэн хүлэмжиндээ наран цэцэг, өөр олон ногоон ургамлуудыг тарьжээ. Тэд нар нь ч өнгө нэмэн, зуны таатай уур амьсгалыг бүрдүүлж байв.
Охин модон цагаан хашааг нээн, цааш илүү явж үзэхэд, таримал зүлгийг автомат услагчаар услах бөгөөд нарны туяанд солонгорон үзэгдэнэ. Нойтон зүлгэний таатай үнэр.
- Дажгүй газар байна шүү. Sweet silly.
Тэр үүд рүү дөхөж очоод, хаалганы хонх даран хүлээн зогсохдоо удаан алхаад хөл нь өвдсөнийг сая л мэдрэв.
Нэг удаа дарсан ч хариу байсангүй. Ахиад нэг дарсан ч чимээгүй. Тэр тэсгэл алдан 3 удаа угсруулан дарахад, өөдөөс нь хаалга онгойлоо.
YOU ARE READING
𝐒𝐖𝐄𝐄𝐓 𝐒𝐈𝐋𝐋𝐘 [𝖼𝗈𝗆𝗉𝗅𝖾𝗍𝖾𝖽]
FanfictionОгт өөр мэргэжилтэй, өөр зан чанартай, өөр сонирхолтой 4 бүсгүйн Sweet Silly хэмээх share house-т өрнөх хамтын амьдрал. __ ❗️idol x idol шип орсон учир, энэ нь танд таагүй сэтгэгдэл төрүүлдэг бол уншихгүй байхыг зөвлөж байна.