𝗉𝖺𝗋𝗍 𝗍𝗐𝖾𝗇𝗍𝗒 𝖾𝗂𝗀𝗁𝗍

140 20 3
                                    

Өвлийн жавар хайрсан 12-р сар. Гудамж талбай шинэхэн цасанд хучигдаж, навч үгүй моддын мөчрийг гэрлээр чимэглэжээ. Дэлгүүрүүдийн үүдэн дэх саглагар ногоон гацуурууд баяр наашилж байгааг илтгэнэ.

___

-   Ийм их юм авч явах хэрэггүй шүү дээ, Чэёон аа. Маргааш хоновол хоноод, нөгөөдөр өглөө ирэхээс хойш.

-   Тийм юм болов уу..

Гэртээ эргэж ирэхгүйгээр явж байгаа гэмээр  их ачаа чирэн гарч ирэх Чэёоныг хараад Жисү уулга алдана. Цаанаас Жэнни,

-   Би зул сарыг анх удаа л гэрээсээ гадуур, найзуудтайгаа тэмдэглэж үзэх гэж байна. Лиса, хайч аваад өгөөч.

Хэдийн авч явах тээшээ бэлдээд дуусчихсан, чемодан дээрээ суугаад эгч нарыгаа ажиглах Лиса Жэннид хайч дөхүүлж өгөөд,

-   Байшин түрээслээд, зул сар тэмдэглэх сайхан санаа байсан шүү. Нээрээ, Жисү эгчийн найз ирнэ гэсэн биз дээ?

-   Жинён уу? Тийм ээ. Гэрийнхэн нь гадаадад зул сар тэмдэглэхээр болоод, Жинён хамт явах гэсэн ч ажилдаа дарагдаад чадаагүй гэнэ лээ.

Өрөө рүүгээ ачаагаа багасгахаар орсон Чэёон эргэж гарч ирээд,

-   За, одоо хамаагүй дээрдлээ. Та нар өвлийн амралтаар хаа нэг тийшээ явахаар төлөвлөж байна уу?

Лиса,

-   Би Тайланд явна аа. 2 сар хүртэл гэртээ байж байгаад л ирье. Эгч нарт төлөвлөгөө байгаа юу?

-   Надад лав алга даа. Жисү эгчид?

-   Байхгүй ээ. Хичээлээ л хийнэ. Чэёонд байгаа юм уу?

-   Үгүй ээ. Яахав, магадгүй Сынжүтэй хамт байна байх.

Лиса инээмсэглээд,

-   Хостой хүмүүс, хостойгоо л хамт байна байхдаа.

Жэнни,

-   Хостой хүмүүс ч гэх шиг. Марк та хоёр тэгээд юу юм?

-   Хөөе, бид хоёр арай ч үерхчихээгүй байна.

-   Өдөржин зурвас бичилцээд л, долоо хоногт 3 удаа хамт орой гардаг, өдрийн хоол байнга хамт иддэг, Маркыг завгүй үед чи өдрийн хоолыг нь бэлдэж өгдөг.. Энэ тэгээд юу юм бэ, хосууд л ингэдэг шүү дээ ёстой нээрээ.

Лиса инээвхийлээд,

-   Ахиад жаахан хугацаа байхад л болно.

Жисү,

-   Бэлэн болсон хойно оо л үерхэх хэрэгтэй. Хугацаа алдаж байгаа юм шиг санагдаж магадгүй л дээ, гэхдээ хайртай гэдгээ улам илүү баталгаажуулж сайн бодож үерхэж байж л урт удаан хамт байна шүү дээ.

𝐒𝐖𝐄𝐄𝐓 𝐒𝐈𝐋𝐋𝐘 [𝖼𝗈𝗆𝗉𝗅𝖾𝗍𝖾𝖽]Donde viven las historias. Descúbrelo ahora