𝗉𝖺𝗋𝗍 𝗍𝗁𝗂𝗋𝗍𝖾𝖾𝗇

170 28 5
                                    

Гэрийн гадна ирэн зогсох үед би түүний цамцийг тайлж өгөөд,

- Амттан авч өгсөнд баярлалаа. Өө, кофены мөнгө.

Үүрч явсан цүнхнээсээ хэтэвчээ гаргаж ирэхэд тэр гарыг минь хорин,

- Зүгээр ээ. Оронд дараа дахиад надтай уулзаарай.

Би нууцхан инээмсэглээд хөнгөхөн толгой дохиж түүний машинаас буун хорооллоос холдтол нь харж зогсов.

Үүдний бүдэгхэн шар гэрлийн дор, жижигхэн цүнхэн дотроосоо түлхүүрээ хайн хамаг юмаа ийш тийш нь онгичиж байгаад Лисаг хувилуулчихья гээд гуйхаар нь өгч явуулснаа санав.

Цүнхээ буцаж цахилгаандан хаалгаа зөөлөн тогшиход Жисү эгч хаалга тайллаа. Төгсөх курс гээд нүдэнд үзэгдэх ч завгүй байгаа хүн эрт ирсэн байна шүү.

Гэрт ороход үнэрлээд л амсмаар санагдах догбуггины үнэр хамар цоргих ажээ.

- Догбугги хийж байгаа юм уу?

- Тийм ээ. Чи оройн хоолоо идээгүй биз дээ. Гараа угаагаад гараад ир.

Жисү эгч тайвнаар буйдан руу алхангаа ийн хэлэх бол хамаг анхаарлыг минь зочны өрөөний ширээн дээрх том цагаан тавгатай уур савсах догбугги л татах аж.

Лиса, Жэнни эгч хоёр буйдан дээр суун зурагт үзэж хоорондоо ярилцан инээлдэнэ. Тэд догбуггинаас нэг хоёрыг сэрээдэн амандаа хийх ба тэдэнтэй Жисү эгч ч нэгдлээ. Тэр догбуггинаас амсаад,

- Амттай болжээ. Би догбугги хийхдээ мастер зэрэгтэй гэж хэлээ биз дээ.

Оройн хоолыг Жисү эгч хийсэн ажээ. Тэр өөрийгөө магтаж эхлэхэд Жэнни эгч,

- Юу нь онцгой байна. Дэлгүүрт зардаг догбуггинуудтай л адилхан амттай байна даг.

Тэр түүнийг тоглоомоор шоглон инээхэд Жисү эгч,

- Хөөх, бараг талыг нь идчихээд юу гээд байна аа? Намайг Чэёнд хаалга тайлж өгөх хооронд та хоёр тоос сорогч шиг л сорчихож.

Лиса,

- Би гурвыг л идсэн шүү дээ!

Тэд мэтгэлцэж эхэллээ. Гэхдээ яг л олон жил нөхөрлөсөн дотны найзууд шиг бие биенийгээ хөгжөөнө.

Анх ирэхэд юун түрүүнд ад үзэгдсэн Лисагийн муур Лео Жисү эгчийг ноолоход, тэр эхэндээ дургүйцэж байсан ч зурагтын шоунд анхаарлаа хандуулмагцаа түүнийг зөөлнөөр илж эхлэв.

𝐒𝐖𝐄𝐄𝐓 𝐒𝐈𝐋𝐋𝐘 [𝖼𝗈𝗆𝗉𝗅𝖾𝗍𝖾𝖽]Donde viven las historias. Descúbrelo ahora