𝐂𝐇𝐀𝐄𝐘𝐎𝐔𝐍𝐆 𝐏𝐎𝐕_
- Эсвэл би чамайг очиж авах уу?
- Үгүй ээ, би өөрөө очъё.
- Ойлголоо.
Дуудлага тасрахад замын хажуунаас таксинд суугаад жолооч ахтай мэнд мэдэн түүний гэрийн хаягийг хэлээд гаднах орчныг чимээгүйхэн ширтэнэ.
Навчис гундаж, гудамжаар алхах хүмүүсийн хувцас зузаарсан нь намрын дунд сар гэдгийг сануулж байлаа.
Төлбөрөө төлөөд машинаас буухдаа тэдний байрны орой уруу харан нэг гүнзгий амьсгаа аваад хаалгыг нь зүглэлээ.
Цахилгаан шатанд суух үед муур тэвэрсэн жаахан хүү хамт орсон бөгөөд намайг хэдэн давхар луу явахыг лавлаж, 8 давхар дээр жижигхэн хуруугаараа дараад нааш харан инээмсэглэв.
Хүүгийн буух давхар ирэх үед нааш харан гар даллаад,
- Баяртай эгч ээ!
- Баяртай. Хөөрхөн хүүхэд вэ.
Сынжүгийн гэрийн хаалганы өмнө тулж ирсэн би тогших гэж байснаа гэнэт нэг зүйлийг саналаа. Миний төрсөн өдрийг асуугаад байсан билэв үү..
Хаалганы нууц дугааранд дөрвөн оронтой тоо орох тул 0211 хэмээн хийгээд итгэлгүйгээр онгойлгох товчин дээр дарахад өөдөөс минь тог хийн онгойв.
- Үнэхээр миний төрсөн өдрөөр нууц дугаараа сольчихжээ..
Үүд рүү ороход л будгийн үнэр сэнгэнэх ажээ. Хаалга хаагдах чимээнээр тэр наашаа дөхөн ирж байгаа нь мэдрэгдэнэ.
- Ирчихсэн үү.
Үсээ ардаа боогоод намайг ор хэмээн дохих тэр урьд урьдын адил догь харагдаж байв. Түүний гэр жаахан харанхуй байсан ч, хагас нээсэн хөшгөө бүрэн дэлгэхэд нарны гэрэл нүд гялбуулан тусч орчин тойрныг гэрэлтүүлэнэ.
Тэр хөшгөөс холдон гараа халааслаад,
- Зав гаргаж ирсэнд баярлалаа.
- Зүгээр дээ.
Намайг гадуурх цамцаа тайлан өлгөөд зочны өрөөнд орж ирэх үед түүний утас хангинав. Тэр дугаарыг нь ч харалгүй шууд аваад,
- Байна уу?
Утасны цаанаас эрэгтэй хүний хоолой сонсогдоно.
- Байна аа. Сонү байна. Өнөөх ханаа будах гэж байгаа гэл үү?
- Яах гэж залгаав?
YOU ARE READING
𝐒𝐖𝐄𝐄𝐓 𝐒𝐈𝐋𝐋𝐘 [𝖼𝗈𝗆𝗉𝗅𝖾𝗍𝖾𝖽]
FanfictionОгт өөр мэргэжилтэй, өөр зан чанартай, өөр сонирхолтой 4 бүсгүйн Sweet Silly хэмээх share house-т өрнөх хамтын амьдрал. __ ❗️idol x idol шип орсон учир, энэ нь танд таагүй сэтгэгдэл төрүүлдэг бол уншихгүй байхыг зөвлөж байна.