𝗉𝖺𝗋𝗍 𝖿𝗂𝗏𝖾 - 4. 𝗃𝖾𝗇𝗇𝗂𝖾

219 36 1
                                    

Яагаад ч юм өнөөдөр бороотой байгаасай гэж хүссэн юмсан. Халуун байна.

Гадаа гарч ирэхэд л халуун нар өөдөөс төөнөсөнд дургүйлхэн, нарны шилээ зүүлээ. Үүнийг зүүхээр ууртай харагдаад байдаг юм.

Гэрээс гаран, зүүн талын зам дээр зогсох Тэхёны машинд орон суухад, урд талын суудалд нь Сана уруулаа их л нухацтай будна.

- Хүлээгээрэй! Хөдлөх болоогүй шүү.. Одоохон дууслаа. За! Болчихлоо. Хөөрхөн байна уу?

Уруулаа будаж дууссан Сана бид хоёр луу бүлтгэнэнэ.

- Наад өнгө чинь чиний өнгө бололтой.

- Янзтай.

Сана ч сэтгэл нь ханасан аятай урагш харан цэх суулаа. Тэд миний их сургуулын найзууд. Ким Тэхён сургуульдаа сайхан царайгаараа алдартай ба түүнд хайрын захиа бэлэг сэлт тасардаггүй. Харин Минатозаки Сана бол өхөөрдөм, эгдүүтэй тоор л гэсэн үг. Хүмүүсийн анхаарлыг хөөрхөн царай, өөрт нь зохьсон гэхэд дэндүү зохьсон ягаан үсээ ашиглан хэрхэн татахаа маш сайн мэддэг охин.

Тэхён улаан ассан гэрлэн дохион дээр зогсоод,

-   Өнөөдөр халуун өдөр болох байх аа.

-   Жэнни? Өнөө орой клуб орвол яаж байна?

Тэхён Сана руу хараад,

-   Яагаад зөвхөн Жэннигээс асуугаад байгаа юм? Надаас ч гэсэн асуу лдаа. Чи найз залуутай байж залуустай бүжиглэж, уух юм авхуулах тухай бодож болж байгаа юм уу?

-   Би чамд шар үстэй, наалинхай хоолойтой барби Сана шиг харагдаад байна уу? Тэр хүүхэн мартагдсан. Зүгээр л хөгжилдөж болохгүй гэж үү?

-   Хөгжилдөх.. Шөнийн цэнгээний газар луу зүгээр л хөгжилдөх гэж ороогүй удаж шүү. Сайхан санаа байна, хатагтай Минатозаки!

Тэд бие бие рүүгээ ёжтой инээмсэглэн гараа цохилцох үеэр, ногоон гэрэл асч машин хөдөллөө. Сана над руу хараад,

-   Чи ч бас явна биз дээ, Жэнни?

-   Явна.

___

Хичээлүүдээ арай гэж дуусгалаа. Яагаад өнөөдөр ийм эрч хүчгүй байна аа. Хичээлийн эхний өдрийг ингэж эхлүүлж болохгүй байсан юмсан.

Өдөр зав зай гарангуут л гэр лүүгээ ирж, халууцаж орж ирээд орон дээрээ хэвтэнэ. Гэрт хэн ч алга. Бүгд хичээлтэй байгаа биз. Лисагийн муур тасралтгүй дугараад байхаар нь сэмхэн шагайтал, өглөөхөн дүүрэн байсан хоолны сав нь хоосорчихжээ.

𝐒𝐖𝐄𝐄𝐓 𝐒𝐈𝐋𝐋𝐘 [𝖼𝗈𝗆𝗉𝗅𝖾𝗍𝖾𝖽]Where stories live. Discover now