𝗉𝖺𝗋𝗍 𝗍𝗁𝗂𝗋𝗍𝗒 𝖿𝗈𝗎𝗋

207 22 5
                                    

𝐉𝐄𝐍𝐍𝐈𝐄 𝐏𝐎𝐕_

Хэзээ ч мартахааргүй аймшигтай оройн хоол идсэн оройноос хойш 7 хоног өнгөрчээ. Ээж минь цэцгийн дэлгүүр нээхээр бэлдээд завгүй байхын хажуугаар, долоо хоногийн өмнө уулзсан У Жинугийн найз Сун Кан над руу тасралтгүй dm бичнэ. Бүр тасралтгүй.

Өглөөний цай ууж байхад ч, өдрийн хоол идэж байхад, ном уншиж, шүршүүрт орж, оройн хоол бэлдэж байхад ч тэр. Эцэст нь уржигдар шөнө түүнтэй зурвасаар харилцаж үзсэн, утасны цаанаас дажгүй л санагдсан.

Тэр зуны улиралд дуртай, аялалд явж зураг дарах, загасчлах, далайн эргээр алхах дээрээс нь ногоо тарих дуртай. Өөрөө яг л зун шиг хүн.

Харин би далайгаас айдаг өвчтэй, загасны маханд тийм ч дуртай биш, ногоо тарих дургүй. Халууцаад, ядраад байдаг юм.

Түүнд загварын мэдрэмж байхгүй, өндөр үнэтэй брендийн хувцаснуудыг ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй. Юм нэхэх нойр хүргэдэг гэж боддог, өглөө гүйж, иог хийх дургүй. Дээрээс нь халуун ногоотой бүх зүйлд дуртай бол, би эсрэгээрээ халуун ногоотой хүнснүүд дундаас ганцхан догбуги л идэж чадна.

Бид эсрэг тэсрэг хүмүүс. Ердөө л энэ.

Ээж хажууд шпагетти хийн зогсох бол, би суугаад цонх руу ширтэнэ. Тэр ширээн дээр байх утас руу минь өнгийгөөд байх шиг болохоор нь утсаа хартал Сун Канаас зурвас иржээ.

-   Хэрэв чи завтай, болж байна гэвэл орой уулзаад хамт гадуур гарч болох уу?

Би түүнд завгүй гэж хариулахын даваан дээр ээж,

-   Хэн юм? Найз чинь уу?

-   Тийм ээ. Нэг их мэддэггүй танил маань байгаа юм.

-   Орой уулзаад ир лдээ. Миний охин цэцгийн дэлгүүрийн тал дээр ээждээ зөндөө тусаллаа, хэд хоног гарсан ч үгүй.

-   Харин лдээ.

-   Чи өөрөө түүнтэй уулзмаар байгаа биз дээ. Амьдралд тийм хүмүүс гарч ирэх сонирхолтой байдаг. Чамаас зуун хувь өөр, эсрэг тэсрэг хэдий ч хамт байхад тухтай хүн.

Ээж яаж мэдчихэв?

Би утсаа атгаж байгаад эргэлзэнгүйгээр түгжээг нь тайлан, түүн рүү хариу зурвас бичлээ.

-   Тэгье ээ. Уулзах газраа чи өөрөө шийдээрэй.

Минутын дараа түүнээс хариу ирэв.

-   Энд уулзацгаая. Орой 5 цагт. Хүлээж байя~

-   Ээжээ би орой завгүй болчихлоо.

𝐒𝐖𝐄𝐄𝐓 𝐒𝐈𝐋𝐋𝐘 [𝖼𝗈𝗆𝗉𝗅𝖾𝗍𝖾𝖽]Where stories live. Discover now